Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын санаачилгаар “Дугуйн аялал 2022” арга хэмжээ зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газрын 2022-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Эрүүл чийрэг хүн”, “Эрүүл идэвхтэй амьдрал” арга хэмжээний хүрээнд ЭМЯ 6 дугаар сарыг “Хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах сар болгон” тэмдэглэж байгаа билээ. Энэ нь “Иргэдэд эрүүл идэвхитэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх” зорилготой.

Үүний хүрээнд Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнууд спортын арга хэмжээнүүд зохион байгуулж байгаа бөгөөд түүний нэг нь өнөөдрийн энэхүү дугуйн аялал юм. Өмнөх 2 долоо хоногт Богд ууланд болон Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд “Эрүүл мэндийхээ төлөө  Алхангаа ярилцья” арга хэмжээг зохиосон ба сүүлийн арга хэмжээнд ДЭМБ-ын НДБ-ийн захирал доктор Такаши Касай оролцсон билээ.

Иргэд олон нийтэд эрүүл, идэвхтэй хөдөлгөөн, унадаг дугуйн спортыг сурталчлан уриалах “Дугуйн аялал 2022” энэхүү арга хэмжээнд ЭМЯ-ны удирдлагууд болон харьяа 22 байгууллагын төлөөлөл, Монголын дугуйн холбооны хамт олон оролцлоо.

Арга хэмжээг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг үг хэллээ. Тэрээр “Дугуй унах нь дэлхийн хамгийн түгээмэл спортын төрлүүдийн нэг. Унадаг дугуйг зөвхөн спортоос гадна эрүүл мэнддээ анхаарал тавин, байгаль орчноо бохирдуулахгүйг эрхэмлэдэг хүн болгон унадаг. Цэвэр агаарт удаан дугуй унаснаар уушги бүрэн хүчин чадлаараа ажилладаг, тархины цусан хангамж нэмэгдэж, бусад амин чухал эрхтэнг хүчилтөрөгчөөр баяжуулдаг зэрэг олон ач тустай. Манай улсад дугуйн спорт эрчимтэй хөгжиж байгаа ч хүмүүс өдөр болгон ажил төрөлдөө дугуйгаар явдаг болох түвшинд хараахан хүрээгүй, орчин нь ч бүрдээгүй. Хэдий тийм боловч унадаг дугуйгаар хичээллэж, олон нийтэд түгээж, түүний давтагдашгүй таашаалыг мэдрэхийг эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан албан хаагчид бид өөрсдөөс эхлэн манлайлах хэрэгтэй. Улсынхаа эрүүл энхийн манаанд  өдөр, шөнөгүй хүчин зүтгэж буй баатрууд бид бүхэн өөрсдөө эрүүл байж бусдад үлгэр дуурайлал болж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй чанарын өндөр түвшинд үзүүлж чадах билээ” хэмээв.

“Дугуйн аялал 2022” арга хэмжээ эрүүл мэндийн байгууллагын дунд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замаар маршрутын дагуу ийнхүү амжилттай зохион байгуулагдлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.