Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Гадаад оюутнууд эмчээр Монголд суралцана

АШУҮИС нь дотоодод ажиллаж буй эмч мэргэжилтний 90 гаруй хувийг 80 жилийн хугацаанд бэлтгэжээ. Тус сургууль нь 39 чиглэлээр 58 мянга гаруй эрүүл мэндийн салбарын эмч сувилагч бэлтгэн гаргаад байна. АШУҮИС-ийн төгсөгч нь олон улсад мэргэжлээрээ шууд ажиллах нөхцөл боломж бүрдлээ. Дотоодод магадлан итгэмжлэгдэж байсан тус сургууль Олон улсын магадлан итгэмжлэлийн шалгуурыг бүрэн хангасан байна.

Ингэснээр тус сургуульд гадаадын өндөр хөгжилтэй орны иргэд суралцах боломж бүрдлээ. Тус Сургууль олон улсад магадлагдсанаар сурч төгсөөд улс орондоо очоод лизенцээ өгөөд ажиллах хөдөлмөрлөх боломж гадаад болон манай улсын оюутнуудын хувьд бүрдэж байна. Одоогийн байдлаар өндөр хөгжилтэй 7 орны 20 гаруй суралцагч АШУҮИС-д эрүүл мэндийн чиглэлээр элсэн суралцаж байна. Өнөөдрийн байдлаар АШУҮИС нийт 160 гаруй олон улсын оюутныг сургаж зарим нь төгссөн байгаа юм. Олон улсын оюутнуудыг суралцаж буй анги нь бүх хичээл, хөтөлбөр сургалтаа гадаад хэл дээр явуулдаг байна.

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус сургуульд ажиллахдаа эрүүл мэндийн бодлогоо боловсролын салбартайгаа уялдуулан салбарын хүний нөөцийн  бодлогыг анхаарах болно. Энэ хүрээнд төгсөлтийн дараах сургалтыг 3 жил болгох тал дээр сургууль ажиллаж буй нь сайн хэрэг. Энэ хүрээнд эмч сувилагчийн харьцааг тэнцвэржүүлж олон улсын түвшинд хүргэхэд яамны бодлого чиглэх болно. Үүнд АШУҮИС-ийн оролцоо чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

АШУҮИС-ийн сургалтын бодлого нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, цаашид өндөр хөгжилтэй орноос олон оюутан ирж суралцах нь монголын эмч, оюутнуудад томоохон туршлага хуримтлуулах үүд хаалга нээгдэнэ гэж сургуулийн удирдлага үзэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.