Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгарууллаа

Мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, урлаг, спорт болон бусад чиглэлд  амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шалгарууллаа. Авьяаслаг, тэргүүний хүүхдүүдийг олон нийтэд алдаршуулах, үе тэнгийнхэнд нь үлгэр дуурайлал үзүүлэх зорилготой “Нийслэлийн оны онцлох хүүхэд” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулсан юм.

2022 оны “Нийслэлийн онцлох хүүхэд”-ээр:

  • Нандинжаргалын Оюундарь / “Бритиш” сургуулийн 4 дүгээр ангийн сурагч/
  • Энхбаатарын Индра / “Оюунлаг тулга” сургуулийн 8 дугаар ангийн сурагч/
  • Мэндсайханы Хос-Эрдэнэ / 5 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч /
  • Эрдэнэдоржийн Саяжаргал /23 дугаар лаборатори сургуулийн 9 дүгээр ангийн сурагч/
  • Ганчулууны Аззаяа / 141 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч/
  • Мэндсайханы Анунгоо / "Шинэ зуун билэг" сургуулийн 10 дугаар ангийн сурагч/
  • Гүррагчаагийн Өсөх-Ирээдүй / “Олонлог Эгзэ” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч /
  • Ганзоригийн Хүслэн /“American school” сургуулийн бэлтгэл ангийн сурагч /
  • Алтантөгсийн Энгүүн / "Смарт" олон улсын сургуулийн сурагч / нар шалгарлаа.

 

Мөн “Оны онцлох оюунлаг хүүхэд” номинацид ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Наранбаатарын Сувдыг шалгаруулсан бол “Оны онцлох манлайлагч хүүхэд”-ээр Нийслэлийн ерөнхий боловсролын 67 сургуулийн 12 дугаар ангийн сурагч Өлзийсайханы Амгаланзаяа тодорлоо.

2022 оны Улсын аваргын хамтлаг бүжгийн төрлөөр хүрэл медаль хүртсэн, ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ганболдын Уянгыг “Оны онцлох авьяаслаг хүүхэд”, 100 буудалт даамны спортод амжилт гаргасан Анхбаярын Дашчирэвийг “Оны онцлох тамирчин хүүхэд”-ээр шалгарууллаа. Түүнчлэн жюү жицүгийн тамирчин, ерөнхий боловсролын 163 сургуулийн 3 дугаар ангийн сурагч Доржсэмбэ-ийн Цогт-Очирыг “Оны онцлох хүүхэд”-ээр тодруулсан юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.