Уншиж байна...
Нийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Явган хүний замыг хамгийн багадаа 2.7 метр, түүнээс дээш өргөнтэй тавина

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд Хотын дарга авто зам, дугуйн зам, явган хүний зам, гүүрэн байгууламжийн ажлын явцын талаар тодруулав.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.БаярсайханЭнэ жил он дамжин хэрэгжиж байгаа 114 арга хэмжээ байна. 2022 онд Түгжрэл бууруулах арга хэмжээний хүрээнд 11 ажил эхлүүлсэн. Тухайлбал, Дунд голын арын буюу Алтай хотхоны урд талын 750 метр авто замын ажил эхэлсэн. Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй буюу Яармагийн замыг Нэгдүгээр хороололтой холбох гүүрэн байгууламжийн ажил 39 хувьтай яваа. Зургаадугаар сар гэхэд дан нурууг угсарна гэж тооцоолж байгаа. Зайсангийн хос гүүрний ажил 33 хувьтай байна.  Дулааны шугам солих учраас дулаан хаах хүртэл бэлтгэл ажлыг хангана. Шар хаднаас Улиастайн эцэс хүртэлх замын ажил үргэлжилж байгаа. Улиастай талаасаа 800 метр замын ажлыг хийсэн.

2022-2023 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа 36 арга хэмжээ бий. Энэ хүрээнд Шувуун фабрик Сонгино чиглэлийн авто замын Туул гол дээрх төмөр бетон гүүр, Санзайн авто замын засвар, шинэчлэл, Цэргийн амралтаас хойш үргэлжлэх нэг км зам зэрэг ажлууд дууссан” гэлээ. Тодруулбал, 24 ажил дууссан бөгөөд 12 ажил хэрэгжих шатандаа явж байгаа юм. Өнгөрсөн жил 22 байршилд явган зам тавьсан бол энэ жил Бага тойруугийн үлдсэн байршилд явган зам тавина гэдгийг хэлж байлаа.

Хотын дарга дугуйн замууд хоорондоо холбогдохгүй байгааг онцолж, Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн судалгаатай уялдуулахыг үүрэг болгов. Мөн явган замыг хамгийн багадаа 2.7 метр, түүнээс дээш өргөнтэй тавих ёстойг санууллаа. Түүнчлэн ажлаа шуурхайлж, хотын ажлыг аваад ажлаа гүйцэтгэхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад оруулж, хариуцлага тооцох ёстой гэдгийг онцлов.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.