Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Дугуй цагааны тохижилтын ажил 85 хувьтай байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын ерөнхий инженер Т.Оргил-Эрдэнэ тохижилт, ногоон байгууламжийн ажлын явцын талаар танилцууллаа. 

 “Нийслэлд 2022-2023 онд 207 гэрээт ажлыг хэрэгжүүллээ. Үүнээс 94 ажлыг 2022 онд ашиглалтад оруулсан. Он дамжин хэрэгжиж байгаа 113 ажил байна. 2023 онд тохижилтын 46 ажил хэрэгжихээс найман ажилд гэрээ байгуулсан. 38 ажил гэрээ байгуулахаар хүлээгдэж байна” хэмээв.

Мөн 2022 онд ашиглалтад орсон томоохон бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг танилцууллаа. Тухайлбал, “Асем вилла” хотхоны хойд талын Туул голын эрэг дагуух тохижилтын ажил дууссан. Тохижилтын ажил нийт 35 мянган ам метр талбайг хамрах бөгөөд авто зам, зогсоолын ажил, хайрган зам, явган замын өнгөт хавтан, үерийн далан, голын эргийн металл рамтай тавцан, сүүдрэвч, нийтийн бие засах газар, харуулын байр, гэрэлтүүлэг, камержуулалт, ногоон байгууламж, сандал, хогны сав, эко налуулга, шорлогийн талбай зэрэг ажлуудыг бүрэн хийж гүйцэтгэжээ.

Богд хааны ордон музейн тохижилтын ажил 2465 ам метр талбайг эзэлнэ. Авто машины зогсоол, байгалийн боржин чулуун явган зам, ногоон байгууламж, хуйлмал зүлэг, гэрэлтүүлэг, ариун цэврийн байгууламж, сандал, хогны сав зэрэг ажлуудыг хийсэн байна.

Ар зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын тохижилтын ажлын тухайд явган хүний зам, бут хашаалж тарих ажил, хүүхдийн модон тоглоом, явган хүний гүүр, ногоон байгууламжийн ажил, гадна цахилгаан, гадна бохирын асуудлыг шийдэх зэрэг ажлуудыг хийсэн. Өдгөө авто замын ажлыг яаралтай гүйцэтгэж, угтах хэсгийн чулуун замын ажлыг яаралтай дуусгаж, дөрөвдүгээр сарын 1-н гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Ажлын нийт гүйцэтгэл 85 хувьтай байна.

Харин Бага тэнгэрийн ам, Туул гол дагуух амралт, зугаалгын цогцолборын тохижилтын ажил нийт 36 мянган ам метр талбайг хамарна. 2022 онд авто зам, зогсоолын ажил, хайрган зам, явган замын өнгөт хавтан, үерийн далан, голын эргийн металл рамтай тавцан, сүүдрэвч зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэжээ. 2023 онд нийтийн бие засах газар, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, камержуулалт, тоноглол, тоглоомын талбай, нийтийн театр зэрэг ажлуудыг хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.