Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
“Мэлхий гүнж” хүүхдийн жүжиг сурагчдын амралтаар тоглогдоно

“Dream Day” хүүхдийн театраас “МЭЛХИЙ ГҮНЖ” хүүхдийн драмын жүжгийг 2023 оны 3-р сарын 26,27-ний өдрүүдэд сурагчдын амралтанд зориулж мөн үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ. Мөнхбатын Лхагва найруулагчийн уран сэтгэмжээр баяжуулан 30 гаруй мэргэжлийн жүжигчид, уран бүтээлчдээс бүрдсэн уг жүжиг Монголын Хүүхдийн Ордоны Их танхимд үзэгч суудал дүүрэн нээлтийн тоглолтуудаа толилуулсан бөгөөд отгон театрын хамт олны бүтээл үзэгч хүүхдүүд, эцэг эхчүүдээс ихээхэн өндөр сэтгэгдлүүд хүлээн авсан байна. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү жүжгээ орон нутгаар тоглуулах хүсэлтүүдийн дагуу хэд хэдэн аймгуудаар тоглохоор төлөвлөж байгаа аж.

Найруулагч М.Лхагваас тодруулга авлаа. 

-Жүжгийн гол дүрүүдийг УДЭТ-ын жүжигчид бүтээж байгаа юм билээ. Хэн, хэн тоглож байгаа вэ?

-Гол дүрийн ханхүү дээр УДЭТ-ын залуу жүжигчин Т.Сэргэлэн тоглож байна. Мөн УДЭТ-ын жүжигчин Т.Анхзул, Сичуаны Сайн хүн жүжигт тоглож байгаа жүжигчин Ц.Төгсбилэгт тоглож байна. Эдгээр жүжигчид нь нээлтээ хийж буй “Ромео Жульиетта” жүжгийн гол дүрүүдэд тоглож буй залуу чадварлаг уран бүтээлчид юм.

-Хүүхдийн театрын соёл хэр хөгжиж байна гэж Та хардаг вэ?

-1945 оны Сталинградын дайны хүнд хэцүү цаг үеийг хүүхдийн театр аварч байсан гэдэг. Энэ бол бодит түүх. Тухайн үеийн Александринский теартын залуу жүжигчид хоёр гартаа оймс бариад "Алтан загасны үлгэр" тоглож байсан. Театр бол хүмүүсийг хөглөж, хүүхдүүдэд итгэл найдвар төрүүлдэг зүйл. Хамгийн гоё үзэгч бол хүүхэд байдаг. Тэд үзэж байгаа зүйлээ сонирхолтой, сонирхолгүй байгаагаа шууд илэрхийлж чаддаг. Хүүхдэд зориулсан театр, мэргэжлийн уран бүтээл туурвигчид одоо байгаагаасаа илүү олон болоосой гэж хүсдэг. Мэлхий гүнж” хүүхдийн жүжиг бол хүүхэд багачууддаа театрын боловсрол олгох чин хүсэлээрээ хийсэн бүтээл юм. Орчин үед хүүхэд багачуудад урлагаар олгох боловсролын тогтолцооны үүрэг нэмэгдэж байна. Хүүхдийг театрын үйл ажиллагаанд татан оролцуулах асуудал чухлаар тавигдаж байгаа юм. Хүүхдийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлэх тайзны урлаг гэдэг хамгийн чухал гэдгийг мэргэжлийн урлагийнхан онцолдог. Гэтэл театр өөрөө хүүхдийг татах үйл ажиллагаа, шинэ бодлого байна уу, хүүхдүүдэд бүгдэд нь хүртээмжтэй байж чадаж байна уу гэдэг асуулт гарч ирнэ. Хүүхдийн жүжгээ бүтээгдэхүүн гэж нэрлэе л дээ. Тэгвэл бид чанартай бүтээгдэхүүнийг гаргахын тулд мэдээж өндөр зардал гарч байгаа. Үнэтэй зүйл сайн чанартай, хямд нь муу гэх ойлголт нийтийн дунд байдаг даа. Гэсэн хэдий ч бид сайн чанартай бүтээлийг боломжийн үнээр санал болгож байгаа хэрэг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.