Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
"Алиса-төсөөллийн хүч" жүжиг маргааш нээлтээ хийнэ

Dream Day театрын цоо шинэ бүтээл “Алиса – Төсөөллийн хүч” жүжиг шинээр мэндэлж байна. Тус жүжиг 2023 оны тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 3-ны өдрийг хүртэл 11:00, 13:00, 15:00 цагуудад Монголын хүүхдийн ордонд тоглоно. Уг жүжиг 2-16 насны хүүхдэд зориулагдсан гэх боловч гэр бүлтэйгээ үзэхэд тохиромжтой. Бүх насныхан үзэхэд уйдамгүй, үйл явдал өрнүүн энэ жүжгийг Английн зохиолч Льюис Кэроллын алдарт “Алиса Гайхамшгийн оронд” зохиолоос сэдэвлэн бүтээж байгаа аж. Жүжгийн Ерөнхий найруулагч М.Аззаяа  “Боломжгүй зүйл гэж байхгүй, бүх зүйл боломжтой. Гагцхүү чи өөрөө дотроо төсөөлж чадвал боломжгүй зүйлийг ч бүтээх хүч чиний дотор бий” гэсэн мессежийг үзэгчдээ хүргэхээр зорьсон гэлээ.

УДЭТ-ын мэргэжлийн жүжигчид, уран бүтээлчид оролцож буй бөгөөд нийт 40 гаруй жүжигчид, бүжигчид уран бүтээлд оролцож тоглож байгаа аж.

Урлагаар дамжуулж ирээдүй хойч болсон хүүхдүүдэд боловсрол олгох, хүмүүжил олгох алсын хараатай Dream Day театрын хамт олны хоёр дахь бүрэн хэмжээний тайзны бүтээл хүүхэд бүрийн хүсэн хүлээж үздэг үзвэр болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Тасалбар 30 мянган төгрөгийн үнэтэй. Ticket.mn болон МХО-ны кассаар худалдаалж байна.

Жүжигчид:

  1. Алисагийн дүрд УДЭТ-ын жүжигчин Т.Анхзул
  2. Малгайчны дүрд УДЭТ-ын жүжигчин Г.Ганбат
  3. Улаан хатны дүрд жүжигчин Ч.Энхтуяа
  4. Цагаан хатны дүрд жүжигчин, найруулагч Т.Дашсурмаа
  5. Хулганын дүрд УДЭТ-ын жүжигчин И.Дашнамжил
  6. Хүлэг баатрын дүрд жүжигчин Т.Анхбаяр
  7. Хэниш болон Авгалдайн дүрд жүжигчин Г.Эрдэнэболд
  8. Туулайн дүрд жүжигчин М.Мөнгөнсүх
  9. 2 ихрийн дүрд жүжигчин А.Энхжин, Б.Үүрцайх нар тус тус тоглож байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.