Уншиж байна...
Нийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Нийгмийн даатгалын багц хуульийн төсөл: Тэтгэврийг 7 биш 5 жилээр тогтооно

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн мэдээлэлтэй танилцаж, хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

 Нийгмийн даатгалын багц хуульд... 

  • Нийгмийн даатгалын багц хуульд жил бүр итгэлцүүрийг баталж, инфляцитай уялдуулж тэтгэврийг нэмнэ.
  • Тэтгэврийг 7 биш 5 жилээр тогтооно
  • Нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлэхээр тусгасан. Тухайлбал, тэтгэврийн шимтгэлийн 17 хувийн 2 хувь нь 2024 оноос бодит байдлаар мөнгөжинө. Эдийн засаг, төсвийн орлого нэмэгдэх тусам хувь өсөхөөр тооцсон.
  • Мөнгөжүүлсэн нэрийн дансныхаа тодорхой хувийг өвлүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
  • Даатгуулагч олон эх үүсвэрээр тэтгэвэр авах боломж бүрдэнэ. Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог бий болгож, татварын тодорхой хөнгөлөлттэй, санхүүгийн зах зээлд оролцох боломжийг бий болгохоор хуулийн төсөлд тусгасан байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Нийгмийн даатгалын шимтгэлд төлж буй миний мөнгө хаана байна вэ? Энэ мөнгөө барьцаалж болохгүй юу гэдэг асуулт иргэдээс ирдэг. Үүнтэй холбоотойгоор хуримтлалын сангийн тогтолцоог бий болгоно.  Таны төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс хоёр хувийг нь тодорхой нэрийн дансандаа байршуулах юм. Тодорхой хугацааны дараа үүн дээрээ улсаас өгч буй ногдол ашиг ч юм уу түүнийгээ нэмээд ипотекийн зээлийн урьдчилгаагаа төлж болно.

Хуулийн төслийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Эдийн засаг, хөгжлийн яамнаас хамтран боловсруулж байна. Баялгаасаа орж ирж буй нийт орлогынхоо хэдэн хувийг ирээдүйн өв сандаа хадгалах, хэдэн хувийг нь иргэддээ, хэдэн хувийг нь стратегийн хөрөнгө оруулалтад зарцуулах талаарх хуулийн төслийг боловсруулж байгаа. Ирэх намар УИХ-д өргөн барих болов уу?" хэмээв. 

одоогоор нэрийн дансанд 2030 оноос тодорхой хэмжээний хуримтлал үүснэ гэж тооцож байгаа юм байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.