Уншиж байна...
Нийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Гол болон туслах гудамж, замд засвар, шинэчлэлийн ажил хийж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Хотын дарга Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа авто зам, явган хүний замын засвар, шинэчлэл, тохижилт, ногоон байгууламж болон худалдаа, үйлчилгээний талаар тодрууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны М.Баяраа “Үндэсний их баяр наадмын Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хороог ахлан ажиллаж байна. Автомашины зогсоолын төлөвлөлтийг хийсэн. Мөн холбогдох байгууллагууд замын засвар, арчилгааны ажлуудаа хийж байна. Долоодугаар сарын 8-н гэхэд ажил бүрэн дуусна” хэмээв.

Мөн гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаас 12 байршилд тохижилтын ажлыг эхлүүлээд байгаа бол дөрвөн байршилд бэлтгэл ажлыг хангаж байна. Хүүхдүүд тоглодог болон өмнө нь хогийн цэг байсан газруудыг тохижуулж байгааг онцолж байлаа. Түүнчлэн зөвхөн гэр хороолол гэлтгүй орон сууцны хороололд ч нэмж бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах хэрэгцээ, шаардлага байгааг хэлж байв. Иймээс судалгаа хийж байгаа юм байна.

Инженерийн шугам сүлжээг шинэчлэх буюу өртгөх ажлын хуваарь гарч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад тухай бүр мэдээлэл хүргэж буй. Энэ жил инженер хангамжийн 25 байгууллага 658 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. 19 байршилд 28.1 км дулааны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх ажил хийж байна. Тавдугаар сарын 15-наас ажил эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 15-н гэхэд дуусгахаар төлөвлөсөн. Нийт гүйцэтгэл 30 хувьтай байна.

Гол болон туслах гудамж, замд засвар, шинэчлэлийн ажил хийж байна

Зам засвар, арчлалтын мэдээллийг Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар өглөө. Тэрбээр “Хотын гол болон туслах гудамж, замуудад засвар, шинэчлэлийн ажил хийж байна.  Энэ хүрээнд 22-ын товчооны чиглэлд 2200 ам метр талбайн нөхөөс, нүхэн эвдрэл засварлах ажлыг хийсэн. Мөн Эмээлт, Хүй 7 худагийн замын нүхэн эвдрэлийг засах ажлыг зургаадугаар сарын 25-нд дуусгахаар ажиллаж байна. Төвийн зургаан дүүргийн хэмжээнд 45 гудамжинд 36 мянга гаруй ам метр талбайн нүхэн эвдрэлийг засварласан. Гол болон туслах 10 гудамж, замд хэвтээ тэмдэглэгээний ажил хийж байна. Долоодугаар сарын 1-н гэхэд Чингисийн өргөн чөлөө, 22-ын товчооны хэвтээ тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дуусна” гэлээ.

Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсээс малтай иргэдийг гаргана

Хотын дарга Үндэсний баяр наадмын зохион байгуулалт хийгээд өвөлжилтийн бэлтгэлд анхаарч ажиллах хэрэгтэйг онцлов. Мөн зарим замд эгнээ нэмэх, гурван нүхэн гарцын ажлыг долоодугаар сарын 5-н гэхэд эхлэх үүрэг өглөө.

Түүнчлэн дараах үүрэг, даалгаврыг өгсөн юм. Тодруулбал,

  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, стандартыг дагуу тохижилтын ажлыг чанартай гүйцэтгэж ажиллах.
  • НИТХ-ын 2019 оны 21/06 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсээс малтай иргэдийг гаргах ажлыг тогтмол зохион байгуулах.
  • Засгийн газрын 2022 оны 340 дүгээр тогтоолын хүрээнд автомашины зогсоолууд, нийтийн бие засах газрууд, үерийн далан сувгийн цэвэрлэгээ, төвлөрсөн гурван хогийн цэгийн менежментийн асуудлуудыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажлын тендерийг зарлаж, гэрээний төслийг боловсруулж ажиллах.
  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/490 дүгээр захирамжийн дагуу 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг эрчимжүүлж ажиллах зэрэг үүрэг өгсөн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.