Аливаа тэмдэглэлт баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр архидан согтуурах явдал иргэдийн дунд улам ихэсдэг. Энэ нь гэр бүл дэх хүчирхийлэл, гэр бүл салалт, ажил таслалт, сургууль завсардалт болон хүүхэд өсвөр үеийнхэнд буруу үлгэрлэл дууриалал болж архи ууж, тамхи татах, мансуурах хорт зуршилд автах шалтгааны нэг болж байна. #Баярлана гэдэг балгахын нэр биш. Баяр ёслолыг архигүй тэмдэглэх шинэ соёлыг төлөвшүүлье.
Эрүүл Мэндийн Дэмжих Сангийн захиалгаар бүтээв