Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Л.Оюунжаргал: Их халалтын дараа бороо орвол үер болох магадлал өндөр

Халдварт өвчин, цаг агаарын урьдчилсан мэдээ, үер усны гамшгийн нөхцөл байдлын талаар Улсын онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл өглөө. 

Хэвлэлийн хурлын үеэр Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал "Долдугаар сар гарсаар хур бороо элбэгтэй өдрүүд өнгөрлөө. Тухайлбал үргэлжилсэн борооны улмаас Улаанбаатар болон төвийн аймгийн нутгууд дахь Туул, Сэлбэ, Санзай гол үерлэсэн.

Мөн энэ сарын 23-нд нийслэлд түр зуурын аадар бороо орж, үерийн нөхцөл байдал үүссэн билээ. Гурван цагийн хугацаанд 50 мм-ээс дээш бороо орсон тохиолдолд гамшигт үзэгдэл хэмээн үздэг. Тухайн үед 26-86 мм бороо орсон нь гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн гэсэн үг. 

Тэгвэл өнөөдрөөс эхлэн баруун аймгийн нутгуудын баруун өмнөөс халах төлөвтэй байна. Өчигдрийн байдлаар Баянхонгор аймгийн Шинэжинст суманд 40 градус хүрчээ. Энэ төлөв говийн аймгуудын нутгаар зургаан хоног үргэлжлэхээр байна" гэв. 

  • Долдугаар сарын 30-нд Хангай Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо,
  • Долдугаар сарын 31-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын аадар бороо,
  • Наймдугаар сарын 1-нд Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгийн нутгуудын баруун хэсгээр бага зэрэг бороо, 
  • Наймдугаар сарын 2-нд Төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа аж. 
  • Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12, өдөртөө 24-29 градус, 
  • Говийн бүс нутгаар шөнөдөө 22-27, өдөртөө 37-42 градус, 
  • Их нуруудын хотгор, Говийн бүсүүдийн хойд хэсэг, Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө 19-24, өдөртөө 33-38 градус, 
  • Бусад нутгаар шөнөдөө 14-19, өдөртөө 29-34 градус хүрч хална. 

Мөн "Ойрын өдрүүдэд монгол орны ихэнх нутгаар халах бөгөөд үүний дараа орох бороо усархаг байх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл үерийн нөхцөл байдал үүсэх магадлалтай гэсэн үг" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.