ТЦА-ны УСХ-ийн ахлах мэргэжилтэн Э.Энхболд: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгааг зөвтгөх ямар ч шалтгаан байхгүй. Тэгэхээр, иргэд маань, өнөөдөр та баяр ёслолд очих, архи дарс уух нь тодорхой болсон тохиолдолд тээврийн хэрэгслээ орхиод такси, нийтийн тээвэр, найзынхаа машинд дайгдах зэргээр явж хэвших хэрэгтэй.