Уншиж байна...
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдлөөОрбитод усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн үндэсний нээлтийн арга хэмжээ боллооИхэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллааЕрөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзавА.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах боломжийг судалъяCOP17: Олон талт хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх сургалт эхэллээИхэнх нутгаар салхи шуургатай байнаДулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэНөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байнаУЕПГ: Нэгдүгээр сард 551 мянган зөрчил бүртгэгджээА.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулнаУлаанбаатарт -9 хэм хүйтэн байнаЖ.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг Нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстой
Улаанбаатарт үерийн эрсдэлтэй 86 байршил байгаа судалгаа гарчээ

Улаанбаатар хотын үерийн эрсдэл болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх судалгааг Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв гадаадад төгссөн монгол эрдэмтэдтэй хамтран боловсруулжээ.

Улаанбаатар хотод голын, шар усны болон уруйн үер гэсэн гурван төрлийн үерийн эрсдэл бий. Тодруулбал, найман байршилд голын үер, гурван байршилд шар усны, 75 байршилд уруйн үер болох эрсдэлтэй. Дээрх 75 байршлаас хүн ам төвлөрсөн, эрсдэл өндөртэй нь 20 байршил байгаа бөгөөд эдгээрт ус зайлуулах далан суваг байгуулах шаардлагатай.

Уруйн үер болдог Дарь-Эх л гэхэд найман амнаас бүрддэг бөгөөд өмнө нь 34 метрийн өргөнтэй уулын жалга байсан. Гуу жалгыг хогоор дүүргэж айлууд бууж, газаргүйн улмаас жижиг хэмжээний үерийн далан байгуулсан нь ачааллаа дийлэхгүйд хүрч тус үер буужээ.  

Баруун салааны уулын уруу нь Дарь-Эхээс бага тул уруйн үер боллоо гэхэд машин, байшин урсгах хэмжээний хүчтэй орж ирэхгүй. Харин хамрах хүрээ 100-200 метр өргөн буюу 50 см ус бүрхэх судалгаа гарчээ. Иймээс Баруун салаанд нэг секундэд 290 шоо метр үерийн ус зайлуулах далан суваг байгуулах шаардлагатай. Мөн хотын төвд ус тогтдог 32,140 га газар байгааг Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн зөвлөлүүдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр хэлж байлаа.

Нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим айл бий гэх судалгаа байдаг. Тэгвэл Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн хийсэн судалгаагаар голоос 50 метр хүртэлх зайд буюу чөлөөлөх шаардлагатай 13,500 орчим нэгж талбар байгаа юм.

“Престиж инженеринг” болон “Хайдродизайн прожект” ХХК хамтран 70 орчим инженер, зөвлөх мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулсан. Тэдний хийсэн судалгаагаар эхний ээлжид 8406 нэгж талбарыг яаралтай чөлөөлөх болон инженерийн байгууламжийн 60 хувь нь хуучирсан байгаа тул шинэчлэх шаардлагатай гэжээ. Иймээс эхний ээлжид үерээс хамгаалах байгууламжийн өнөөгийн байдал, мөн  үерийн эрсдэлийн үнэлгээг дахин хийх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор ирэх жил энэ жилээс хоёр дахин их бороо орох магадлалтай гэсэн. Иймээс эрсдэлээ урьдчилан тооцоолж, шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй. Улаанбаатар хотод ус хуримтлуулах сан шаардлагатай байна. Үүнд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулахаас өөр аргагүй” гэлээ.

Дэлхийн хотуудын хувьд шалтгаанд суурилсан буюу асуудлаас урьдчилан сэргийлэх бодлого баримталдаг. Харин манай улсын хувьд үүссэн асуудлыг шийдэх буюу асуудлыг намжаах, гал унтраах бодлого баримталж ирсэн гэдгийг эрдэмтэд тодотгож байв.

Энэ үеэр ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал А.Дашцэрэн шийдвэр гаргах түшинд эрдэмтэн, судлаачдын саналыг сонсож, судалгааны үр дүнг тусгаж байх нь чухлыг онцоллоо. Тэрбээр Улаанбаатар хотын халиа, түүнээс үүсэх сөрөг нөлөөний талаар мэдээлэл өгсөн. Хотын хэмжээнд дөрвөн байршилд 6-7 том халиа жил бүр үүсдэг бөгөөд 200 орчим өрх халианд автдаг байна. Иймээс нарийвчилсан судалгаа хийх, үүний дараа шийдлийг тодорхойлох, мөн халиа үүсээд байгаа газрыг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулбал үр дүнтэй гэдгийг хэлж байлаа. Хотын дарга дээрх саналыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.