Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Монгол Улс, АНУ-ын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хуралдаан өнөөдөр боллоо
Монгол Улс, АНУ-ын Худалдаа, херенге оруулалтын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Монгол-Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын Хамтарсан хороо өнөөдөр Улаанбаатар хотноо хуралдлаа. Тус хуралдаанаар хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцсэн юм.
 
"Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд 2004 онд байгуулсан Худалдаа, хөрөнгө оруулалтын еренхий хэлэлцээр (TIFA)"-ийн дагуу Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хороо 2005 оноос эхлэн 6 удаа хуралдсан бөгөөд энэ удаагийн долоодугаар хуралдаанд Монгол Улсын Шадар сайд, Монголын хэсгийн дарга С.Амарсайхан, АНУ-ын Худалдааны туслах төлөөлөгч Терри МакКартин нарын тэргүүлсэн хоёр улсын холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
 
Энэхүү 7 дугаар хуралдаанаар хоёр орны хооронд Худалдаа, хөрөнгө оруулалтын тод байдлыг хангах тухай хэлэлцээрийн хэрэгжилт, Монгол Улсын эдийн засгийн төрөлжилт, цахим худалдаа, хөрөнгө оруулалтын орчин, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамын ажиллагаа зэрэг асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн Монгол Улсын Еренхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ оны наймдугаар сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр гарын үсэг зурсан "Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай замын зураглал"-ыг хэрэгжүүлэх талаар санал солилцож, хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойлсон юм.
 
Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны дараагийн хуралдааныг 2024 онд АНУ-ын нийслэл Вашингтон хотноо зохион байгуулна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.