Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Б.Батбаатар: ИЗНН бол С.Зориг агсны үзэл санааг тээж явж байгаа ганц нам

Иргэний Зориг Ногоон Нам энэ сарын 9-нд аравдугаар Их хурлаа хийлээ. Тус нам өнгөрсөн зургадугаар сард Үндэсний хорооны хурлаа хийж, өөрийнх нь хүсэлтийн дагуу Ц.Ганхуягийг намын даргаас чөлөөлж, дэд дарга, УИХ-ын гишүүн асан Б.Батбаатарыг даргаараа сонгосон юм. Тэгвэл намын Их хурлаар хоёр хүн намын даргад өрсөлдсөнөөс Б.Батбаатар 93.7 хувийн санал авч намын даргаар сонгогдлоо.

Их хурлын үеэр ИЗНН-ын дарга Б.Батбаатар “Бид намын гишүүн, ард түмэнтэйгээ салбар бүрийн төлөөлөл дээр намын бодлогоо барьж очно. Түүнээс биш Батын Батбаатар гэдэг хүний хувийн бодол очихгүй. Улс төрийн намынхаа хувьд манай нам намын зохион байгуулалттай, гишүүдийн оролцоотой түүхтэй, үзэл санаа үнэт зүйлтэй. С.Зориг агсны үзэл санааг тээж явж чадаж байгаа нам нь ИЗНН. Бид 100 жилийн дурсамж ярихгүй. Бид 30 жилийн дурсамж ярихгүй. Бид өнөөдрийг бүтээнэ. Өнөөдрийг бүтээхдээ өнгөрсөнд хүндэтгэлтэй хандана. Өнөөдрийг бүтээж байж маргаашийг бий болгоно гэдэгт итгэдэг. Өнөөдрийг бүтээнэ гэдэг ИЗНН-ын бодлого бусад улс төрийн хүчнээс ялгарах зүйл нь мөн. ИЗНН энэ цаг мөчөөс ард түмний нам болсон. Албан тушаалтан, авлигачдын нам биш. ИЗНН ард түмний тайз болно” гэв.

No description available.

No description available.

No description available.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.