Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Хууль бус цахим тоглоом ажиллуулсан бүлэг этгээдийн шүүх хурал боллоо

Энэ цаг үеийн электрон нийгмийн эдээ бээр болох залилагч “Арав” хочит Т.Баттулга, Г.Хүрэлсүх, Б.Одбаатар, Х.Өсөхбаяр нарын бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо.

Тэдгээр нь  2022 оны 07 дугаар 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд цахим орчинд “MGM.Casino” нэртэй мөрийтэй тоглоом ажиллуулж 294,000,000 төгрөгийн хууль бус ашиг олсон байна.  

Бүлэг болон хууль бус мөрийтэй тоглоом тоглуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн уг иргэдэд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дараах шийтгэлийг оногдуулсан байна.

  • Шүүгдэгч Х.Өсөхбаярыг нэг сая төгрөгөөр торгох ял,
  • Шүүгдэгч Г.Хүрэлсүхээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 29,600,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, 8 сарын хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс бусад газарт зорчих эрхийг хязгаарлах ял,
  • Шүүгдэгч Т.Баттулгаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 169,505,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, 8 сарын хугацаанд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс бусад газарт зорчих эрхийг хязгаарлах ял,
  • Шүүгдэгч Б.Одбаатараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 101,600,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, 8 сарын хугацаанд Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр болон бусад газарт зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж эцэслэн шийдвэрлэлээ.

Тухайн гэмт хэргийг үйлдэгч нар нь загас барих мэт эхлээд өгч байгаад тоглоомондоо донтуулан оруулдаг. Мөрийтэй тоглоомонд донтсон иргэд эд хөрөнгө, хадгаламж, бэлэн мөнгөө алдах, орон байраа барьцаалах, цаашилбал өр зээлд орж, сэтгэл санаагаар унаж, амиа хорлох хүртэл тооцож баршгүй хор уршиг дагуулж байгааг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байгаа гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлөөс харагдаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.