Уншиж байна...
Нийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Засгийн газрын гишүүдийг томиллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Хүрэлбаатарын Булгантуяаг, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргаар Буяагийн Тулгыг томиллоо. Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, гардуулах ёслол боллоо.

Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Хүрэлбаатарын Булгантуяа
 
Х.Булгантуяа нь 2006 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дундад Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2008 онд Америкийн Нэгдсэн Улсын Иелийн Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан.
 
-      2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх
-      2008-2010 онд Дэлхийн банкны “Төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах” төсөлд зөвлөх, удирдагч
-      2010-2011 онд “Оюу Толгой” компанийн төслийн менежер, бизнес стратегийн ахлах зөвлөх
-      2012-2013 онд “Петровис” компанийн Бизнес хөгжлийн газрын дарга
-      2013-2016 онд МАН-ын нарийн бичгийн дарга
-      2016-2020 онд Сангийн дэд сайд
-      2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн дэд дарга,
-      2022 оноос Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргаар ажиллаж байна.
Томилох үндэслэл: Нийгмийн даатгалын багц хууль, Хуримтлалын нэгдсэн сан, Баялгийн сангийн багц хууль УИХ-аар хэлэлцэгдэж, Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбооны гурван талт хэлэлцээрийг олон улсын жишигт нийцүүлэн шинэ түвшинд гаргах, төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн зөрүүг арилгах цогц шинэчлэл хийх зэрэг тухайн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Сангийн дэд сайд болон Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй туршлага нь нийцнэ гэж үзлээ.


 
Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Буяагийн Тулга
Б.Тулга нь 2001 онд Монгол Улсын Их Сургуулийг хэрэглээний математикч мэргэжлээр төгсөж, 2009 онд АНУ-ын Колумбын Их Сургууль, 2010-2011 онд Фордамын Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан.
 
-      2001-2002 онд Дархан дээд сургуулийн багш
-      2003-2004 онд Монгол Ардын Хувьсгалт Намд ажилтан
-      2004-2005 онд Монгол Улсын Их Хурлын даргын шадар туслах
-      2005-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шадар туслах
-      2012-2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд
-      2014-2015 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд
-      2017-2018 онд “Туул ижий сан” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал
-      2018-2021 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
-      2021 оноос МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
Томилох үндэслэл: Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар ажилласан,  Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эдийн засгийн коридорын яриа хэлцлийг ахиулахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын даргын Ажлын албанд ажилласан улс төрийн туршлагыг харгалзан үзлээ.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.