Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл урлагийн салбарынхантай өглөөний уулзалт хийлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний 12 дахь уулзалтаа соёл урлагийн салбарынхантай хийв. Уулзалтад Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Улсын филармони, Чойжин ламын сүм музей, Үндэсний номын сан, Хүүхдийн номын сан, Архангай аймгийн хөгжимт драмын театр зэрэг байгууллагын удирдлага, уран бүтээлчдийн төлөөлөл оролцож, Засгийн газрын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, тус салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар санал солилцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэл танилцуулж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого дахь соёл урлагийн салбарын  зорилт, энэ хүрээнд хийгдэж буй ажлууд,  эдгээр нь нийгэм, эдийн засгийн үзүүлэлттэй хэрхэн уялдаж  байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд нийгэм, соёлын салбарыг орхигдуулж ирсэн. Энэхүү гажуудсан загварыг өөрчлөхийн тулд сонсох, оролцох, чадавхжих, холбох, нэгдэх зайлшгүй шаардлагатай байна. Салбар бүрийн төлөөлөлтэй өглөөний уулзалт хийж, санал бодлыг нь сонсож байгаа маань ч үүнтэй холбоотой. Соёлын салбарт бодлогын тасалдал үүссэний үр нөлөөтэй өнөөдөр нүүр тулж байна. Бид анх удаа үндэсний нэгтмэл үнэт зүйлийг нэгдүгээрт дэвшүүлж,  хүний хөгжил, нийгэм, эдийн засаг гэсэн гурван тулгуурт урт хугацааны бодлого хэрэгжүүлж эхлээд байна. Үүнийг  тууштай хэрэгжүүлж байж үр дүнд хүрнэ. Түүнчлэн салбарынхны оролцоо, санал зөвлөлмж чухал” гэдгийг тэмдэглэв.
Уулзалтад оролцогчид соёл урлагийн салбарын үйлчилгээний ажилтнууд 500 мянган төгрөгийн цалин авч байгааг нэг саяд хүргэх, бусад шатлалын суурь цалинг нэмэгдүүлэх, Соёлын тухай хуульд заасан мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох заалтыг хэрэгжүүлэх, Хэмнэлтийн тухай хуулиар ном, хэвлэл худалдан авах төсөв хасагдсаны улмаас номын сан, соёлын төвүүд сан хөмрөгийн баяжилт хийхгүй байгаа, ЕБС-ийн номын сангийн орчныг сайжруулах, номын санчдын цалинг нэмэх, соёл урлагийн байгууллагуудыг орчин үеийн техник хэрэгслээр хангах, мэргэжлийн уран бүтээлчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, цалингаас авах татвар, шимтгэлийг бууруулах, гэрэлтүүлэгч, мэргэшсэн нарийн мэргэжлийн уран бүтээлчдээ төрийн бодлогоор дэмжих, орон нутагт ажиллаж буй уран бүтээлчдийн жилийн нэмэгдлийг жигд, хүртээмжтэй олгох зэрэг асуудлыг хөндлөө.


 
Мөн Монголын уран зургийн галерейд ХБНГУ-ын буцалтгүй тусламжаар уран зураг сэргээн засах дэлхийн хэмжээний лаборатори байгуулагдсан ч үйл ажиллагааны зардал байхгүй, үнэт бүтээлүүд түрээсийн байранд хадгалагдаж байна гэв.
Манай Засгийн газар Социал Демократ үзэл баримтлалтай Засгийн газрын хувьд цаашид эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарыг төрийн мэргэжлийн алба хэмээн үзэж, бодлогоор тууштай дэмжих болно гэдгээ Ерөнхий сайд илэрхийлээд
Соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхтай дүйцүүлэх чиглэл өгсөн. Энэ хүрээнд төсвийн тодотгол хийнэ гэж хэллээ.


 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.