Уншиж байна...
Монгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой түншлэн ажиллана гэдгээ хөрөнгө оруулагчдад илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ дахь албан ёсны айлчлалын хүрээнд МҮХАҮТ, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо (ОУХДХ) хамтран "Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа" форумыг Бээжин хотноо зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож үг хэллээ.

БНХАУ-д хийж буй энэ удаагийн айлчлал төр засгийн хамтын ажиллагаа төдийгүй хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгж, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад илүүтэй чиглэгдэж буй юм. Энэ хүрээнд айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд “China Energy”, "Хятадын Үндэсний газрын тосны корпорац", "Power China",  “Хятадын дэд бүтцийн бүтээн байгуулалтын групп”, “Норинко" зэрэг төрийн өмчит компаниудтай уулзалт хийж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны талаар ярилцаж байна.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Ардын Төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Жао Лөжи нартай албан ёсны уулзалт хийж, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян-тай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээг амжилттай хийж, олон жил яригдсан төслүүдийг 2023 онд багтаан эцэслэн шийдвэрлэхээр тохиролцсон. Эдгээр төсөлд хилийн боомтуудыг төмөр замаар холбох төсөл болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээг сунгах асуудлууд багтаж, Монгол банк болон Хятадын ардын банкны своп хэлцлийг сунгах асуудал хэлэлцээрийн түвшинд шийдвэрлэгдсэнийг Ерөнхий сайд онцолж хэллээ.

Засгийн газар “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримтлан, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг шинэ шатанд гаргах эрх зүйн болон институтийн шинэчлэлийг хийж байна. Монгол Улсад нийт 7500 гаруй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлогоо улам тодорхой болгож, тогтвортой, тууштай байж, Эдийн засаг, хөгжлийн яам болон тус яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулж, хөрөнгө оруулагчдад тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаарх мэдээллийг тогтмол хүлээн авах, хөрөнгө оруулагчаас гаргасан гомдлыг цахим хэлбэрээр бүртгэх, шийдвэрлэх тогтолцоог бий болгож байгааг Ерөнхий сайд тэмдэглээд эдийн засгийн олон томоохон төсөлд харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой түншлэн ажиллана гэдгээ хөрөнгө оруулагчдад илэрхийллээ.

"Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа" форумын үеэр нийт гурван тэрбум юанийн мөнгөн дүн бүхий хамтын ажиллагааны 25 гэрээг үзэглэж байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин мэдээллээ.

Форумд Монгол, Хятадын 500 орчим бизнес эрхлэгч оролцож байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.