Уншиж байна...
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдлөөОрбитод усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн үндэсний нээлтийн арга хэмжээ боллооИхэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллааЕрөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзавА.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах боломжийг судалъяCOP17: Олон талт хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх сургалт эхэллээИхэнх нутгаар салхи шуургатай байнаДулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэНөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байнаУЕПГ: Нэгдүгээр сард 551 мянган зөрчил бүртгэгджээА.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулнаУлаанбаатарт -9 хэм хүйтэн байнаЖ.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг Нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстой
“20К” клуб дотоодын аялал жуулчлалыг дэмжиж, Хэнтий аймгийг зориод ирлээ

Цацсан шагай шиг тархсан Монголчууд гэж бид ярьдаг. Монголчууд юм үзэж, нүд тайлж байвч бид тэр бүр эх орныхоо байгалийн үзэмж төгөлдөр байгалийн тогтоц, уламжлалт зан заншил,  нүүдэлчин соёл монголчуудын амьдралын онцлог дэлхийд таниулах ажлыг бага хийгээд байх шиг. Монгол Улсын хөгжлийн гурван тулгуур баганы нэг нь аялал жуулчлал. Бидний энэ ажлыг гадны инфлүүсэрүүд өнгөрсөн зун тун сайн хийж өглөө. БНСУ-ын телевизийн бүтээл болох “Хүргэлт ирлээ” шоу нэвтрүүлэг, “Nus summit” арга хэмжээ зэргээс дурдаж болно. Тэд бидний тэр бү анзаараад байдаггүй зүйлсийн гоё сайхныг дэлхийд таниулж өглөө.

Тэгвэл нийгмийн сүлжээг идэвхтэй хэрэглэгч, олон дагагчтай салбар салбарын шилдгүүдээс бүрдсэн “20К” клубын залуус Brendtrend20k аялалаараа энэ удаа Хэнтий аймгийг онцолжээ. Тэд нийгмийн сүлжээг эерэг манлайлалд уриалж, зөв дадал, зөв санал санаачилга дэвшүүлдэгээрээ онцлогтой. Энэ удаа клубын залуус Эзэн Богд Чингис хааны өлгий нутаг болох Хэнтий аймгийн Чингис хаан, Батноров, Норовлин сумдаар аялж, Хэнтий аймгийн музей, Андлалын хөшөө, Их хуралдай, Шихихутаг цогцолборуудтай танилцжээ. Тэдний энэ удаагийн аялал Эзэн Богд Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн зорих болсон нь цаанаа шалтгаантай. Тэд Эзэн Богд Чингис хааны нутаг Хэнтий аймагруу гадаад болон дотоодын аялал жуулчидын анхаарлыг хандуулах зорилготойг аймаг, орон нутгийн удирдлагууд нааштайгаар хүлээж авч Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Соёл урлагийн газрын дарга Т.Зулбаатар болон Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон Ц.Идэрбат гишүүн угтан авчээ. Энэ үеэр аймаг, орон нутгийн удирдлагуудад “20К” клубын залуус хоёр хүүхдийг гадаадад 100 хувийн тэтгэлэгтэй суралцах эрхийн бичгийг гардуулсан байна. Клубын хамт олон энэ аялалынхаа үеэр эх орныхоо байгалийн үзэмж төгөлдөр байгалийн тогтоц, уламжлалт зан заншил, нүүдэлчин соёл, монголчуудын амьдралын онцлогийг дэлхийд таниулах ажиллагааг заавал хийх хэрэгтэй гэдгийг тодотгож байсан. “20К” клубын хамт олон өмнө нь дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих санаачилга гаргаж, үйл ажиллагаа нь олон нийтэд сурталчилж байсан. Тэд “Цусаа бэлэглэх” аянг жил бүр зохион байгуулж, тэжээвэр амьтдын эрхийг хамгаалах тал дээр анхаарал хандуулах, ном унших аян, ковидын үед тусламжийн гараа сунгах аянг амжилттай өрнүүлж байсан зэрэг олон үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсэн удаатай. Тэд энэ бүх зүйлээ сайн дурын үндсэн дээр зохион байгуулдаг гэдгийг тодотгох нь зүйтэй. Тэд нэн тэргүүнд анхаарах хамгийн энгийн зүйл бол бие засах газар гэдгийг тодотгов. Хэдийгээр тал хээрт гараад хүссэн газраа бие засч болох ч боловсон бие засах газар байхгүй байгааг жуулчид ч шүүмжилсээр ирсэн. Түүнчлэн авто замын асуудлыг ч хөндөж, жуулчдад тав тухтай байх хэрэгцээг хангах хэрэгтэйг "20К" клубынхан хэлж байв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.