Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Социал демократ монголын эмэгтэйчүүдийн холбооны төв, хангайн бүсийн чуулган болж байна

Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны төв, хангайн бүсийн чуулган Дархан-Уул аймагт болж байна. Бүсийн чуулганд МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, СДМЭХ-ны ерөнхийлөгч Х.Булгантуяа, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн, УИХ-ын СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч Д.Өнөрболор,  МАН-ын СДМЭХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Баярсайхан, МАН-ын ЕНБД-ын зөвлөх, СДМЭХ-ны Хяналтын хорооны дарга Ц.Оюундарь нар оролцож байна.

СДМЭХ-ны аймгуудын салбар холбоодын бүсийн чуулганыг нээж, СДМЭХ-ны ерөнхийлөгч Х.Булгантуяа үг хэллээ. Мөн МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэндчилгээг уламжиллаа.

Чуулганд салбар бүрийн төлөөлөл болсон Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн СДМЭХ-ны салбар зөвлөлийн 400 орчим гишүүд хүрэлцэн ирлээ.

Тэд хоёр өдрийн турш чуулах бөгөөд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгэм, эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар зөвлөлдөж байна.

Эдгээр эмэгтэйчүүд бүс нутгийн хөгжил, Шинэ сэргэлтийн бодлогод туссан зургаан бодлогыг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүд хэрхэн оролцох талаар санал  солилцож байгаагаараа онцлог юм.

Энэ жилийн бүсийн чуулган Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа -2050”, уг бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг олны хүртээл болгох, түгээн дэлгэрүүлэх, 2024 оны УИХ болон орон нутгийн сонгуулийг угтсан бэлтгэл ажлын хүрээнд харилцан туршлага судлах, тогтвортой хөгжлийг дэмжих санал, санаачилгыг ажил хэрэг болгоход чиглэж байна.

Чуулганы үеэр СДМЭХ-ны Ерөнхийлөгч Х.Булгантуяа чуулганаас гаргасан саналуудыг нэгтгэн, аймаг, орон нутгийн мөрийн хөтөлбөрт тусгах, Засгийн газрын хөгжлийн бодлогод оруулахад анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.