Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
30 хүрээгүй залуус архинд донтох эмгэгийн эцсийн шатанд орж байна

АУ-ны доктор Б.Пүрэвжаргал  монголчуудын архины хэрэглээ, архинд донтох эмгэг үүсгэж буй шалтгааны талаар ийн ярьжээ. 

Тэрбээр, "Монголчууд олон зуун жилийн турш айраг, нэрмэл архи зэрэг бага градустай этанолийн агууламжтай согтууруулах ундааг идээний дээж хэмээн хэрэглэж ирсэн онцлогтой. Гэтэл одоогийн цагаан архи гэж нэрлээд байгаа 38 градус, түүнээс өндөр градусын архийг 1960-аад оноош хойш  идээний дээж хэмээн буруу нэрлэж ихээр хэрэглэх болсон. Өөрөөр хэлбэл монголчууд генийн хувьд олон зуун жил бага градустай архи хэрэглэдэг, архи задлах фермент нь бага учраас одоогийн өндөр градустай архийг монгол хүний бие хүлээн авахгүй, архи задлах чадвар сул байдагтай холбоотойгоор өнөөх дутуу задралын ацетилальдегид хэмээх хор уураг тархинд сөргөөр нөлөөлдөг. Тодруулбал, элгэнд байдаг архи задалдаг альдегиддегидрогеназа гэх фермент Монгол хүнд бага байна. 

1960-1989 оны хооронд өндөр градустай цагаан архи хэрэглэж байсан боловч нийгэм, эдийн засаг нь тогтвортой, хүн бүр ажилтай, нийгмийн хамгаалал хяналт өндөр байсантай холбоотой хүмүүс хэтрүүлэн хэрэглэх байдал харьцангуй бага байсан. Үргэлжилсэн уулт байхгүй учраас тухайн үед хэтрүүлж хэрэглэсэн хоруу чанар байсан ч уураг тархинд байнгын давталттай, тархины эд эсийг гэмтээх нь бага байв. Тиймээс архинд донтох эмгэгийн үе шат ахих нь олон жил буюу 10, 10 жилээр үргэлжилдэг байсан.

Харин сүүлийн жилүүдэд дөнгөж 25 настай залуухан хүн архинд донтох эмгэгийн эцсийн шатандаа орж байна. Энэ нь ажилгүйдэл, нийгмийн байдал өөрчлөгдсөнтэй холбоотой. Мөн эцэг эх асран хамгаалагчийн хараа хяналт суларсан. Ихэвчлэн хувиараа ажил эрхэлдэг хүмүүс үргэлжилсэн уулт ихтэй болсон. Нэг уухаараа 3-5 хоног дараалан уудаг, 7 хоног бүр тогтмол уух болсон. Элгэнд байдаг архи задлах фермент угаасаа бага  учраас хэтрүүлэн хэрэглэх үед элгэнд дутуу задарсан хортой нэгдэл уураг тархины лимфд маш хүчтэйгээр нөлөөлж донтолт үүсгэж байна. 

Өсвөр үеийнхэн, залуучуудын архинд донтох байдал хурдацтай, үе шат ахих нь түргэн буюу 5.5 жилийн давтамжтай, 30 нас хүрээгүй эцсийн шатандаа орж байна. 

Эцсийн шатанд орсон үед уураг тархи эсийн хэмжээнд ноцтой өөрчлөлтөд ордог учраас мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагат зайлшгүй хандаж эмчлүүлэх шаардлагатай" гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.