Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Х.Булгантуяа: Хүүхэд бүрт цахим хувийн хэрэг үүсгэж байж тэднийг аюулгүй байдлыг хангахад түлхэц үзүүлнэ

Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБС-ийн сурагч охин хичээлдээ явахаар гараад өнөөдрийг хүртэл сураггүй байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд охиныг олдсон, олдоогүй болон амь үрэгдсэн, эсэн мэнд байгаа гэх зэрэг олон эргэлзээтэй мэдээлэл тархаад байна. Тиймээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ) болон Цагдаагийн ерөнхий газраас (ЦЕГ) хамтран цаг үеийн болон хүүхдийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр ХНХ-ийн сайд Х.Булгантуяа, ХНХЯ-ны зүгээс хүүхэд хамгааллын асуудал дээр төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг. ХНХЯ, ГБХЗХГ-ын зүгээс хэрэг мөрдөн шалгах явцад прокурорын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгөх боломжгүй. Бидний зүгээс хүүхдийг эсэн мэнд олдоосой, эрүүл саруул байгаасай гэж хүсэж байна. Тиймээс аймгийн ОБГ-тай хамтран ажиллаж, нисдэг тэргийг эрэн хайх ажиллагаанд гаргасан. Улсын хэмжээн 1,2 сая хүүхэд бий. Тиймээс хүүхдийн асуудалд бүх хүн гар бие оролцох нь зүйтэй байна. Он гарснаас хойш 108 утсанд 70 мянга гаруй дуудлага ирсний 70 орчим хувь нь зорилтот бүлэг байна.

Цаашид хүчирхийллийн гэмт хэргийн хуулийн санкцыг чангатгах хэрэгтэй гэж үзэж байна. Мөн бэлгийн хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдсэн нь хууль, хяналтын байгууллагаар тогтоогдвол тухайн хүнийг зураг, нэртэй нь олон нийтэд зарлана. 

Мөн шилжих хөдөлгөөний дунд хүүхдүүд бүртгэлгүй үлдэх тохиолдол гардаг. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн талаар ангийн багш нь мэдээд хорооны нийгмийн ажилтай ярилцан холбогдох арга хэмжээг авах гэж байтал тухайн хүүхдийг шилжүүлсэн тохиолдол гарсан. Тиймээс хүүхэд бүрийг цахим хувийн хэрэгтэй болгох хэрэгтэй байна. Ингэснээр тухайн хүүхдийн эцэг, эх асран хамгаалагч хүчирхийлэл үйлдвэл цахим хувийн хэрэгт бүртгэл үүсч улмаар холбогдох арга хэмжээг авахад илүү хялбар болох юм.

Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр иргэд, олон нийтэд мэдээлэл сурталчилгааны ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байгаа учраас та бүхнийг хамтран ажиллахыг хүсч байна гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.