Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Г.Арсланхуяг: Камержуулалт муу, байгаа хэд нь шаардлага хангахгүй байгаа нь гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд хүндрэл учруулдаг нь үнэн

Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБС-ийн сурагч охин хичээлдээ явахаар гараад өнөөдрийг хүртэл сураггүй байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд охиныг олдсон, олдоогүй болон амь үрэгдсэн, эсэн мэнд байгаа гэх зэрэг олон эргэлзээтэй мэдээлэл тархаад байна. Тиймээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ) болон Цагдаагийн ерөнхий газраас (ЦЕГ) хамтран цаг үеийн болон хүүхдийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуяг, "Дорноговь аймгаас сураггүй алга болсон охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Онцгой байдлын газраас агаараас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа. Хүүхэд хохирсон гэмт хэрэг гэмт үзэгдэл дотроо хамгийн эмзэг асуудал. Цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдийн эрх ашгийг хэрхэн яаж хамгаалж, ямар байдлаар урьдчилан сэргийлэх ёстой юм бэ гэхээр гэр бүл, сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн зам талбай гээд бүх чиглэлд урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг авч, хэрэгжүүлэн ажилладаг. Цахим орчинд шүүмжлэл дагуулаад байгаа камержуулалтын асуудлын тухайд гэвэл тус аймаг камер огт байхгүй биш байгаа. Манай орны цаг уурын уур амьсгал эрс тэс учраас эвдэрч гэмтэх нь амархан. Камержуулалт муу, байгаа хэд нь шаардлага хангахгүй байгаа нь гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд хүндрэл учруулдаг нь үнэн. 2012-2021 онд нийт 10 мянган хяналтын камер байршуулснаас өнөөдрийн байдлаар 50 хувь нь л бүрэн ажиллаж байна. Тийм ч учраас орон нутгийг бүрэн камертай болгох тухай шаардлагуудыг удирдлагуудад нь хүргүүлдэг. Мөн бид урьдчилан сэргийлэх чиглэлээр гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг нийтэл ил тод мэдээлж, олон улсын туршлагаар веб сайтад байршуулдаг байх асуудлыг ярьж байна. Энэ нь хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэгтэй тэмцэхэд үр нөлөө үзүүлэх болов уу гэж бодож байна" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.