Энэ жил “Бүс ба Зам” санаачилгын 10 жилийн ой тохиож байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд “Бүс ба Зам” санаачлагын философи хүмүүсийн зүрх сэтгэл, оюун санаанд гүн гүнзгий нэвтэрсэн гэхэд хилсдэхгүй. Энэ нь орон нутгийн ард түмний амьдрал, улс орны хөгжилд маш том өөрчлөлтийг авчирсан юм. Өнгөрсөн арван жилийн хугацаанд эдгээр өөрчлөлтүүдийн талаар олон түүх яригдсан. Энэхүү баримтат цуврал нь “Бүс ба Зам” санаачлага хүмүүсийг хэрхэн холбож, хамгийн чухал нь тэднийг амьдралын сайн сайхны төлөөх эрэл хайгуултай хэрхэн холбож байгааг харуулсан хүн төвтэй түүхийг үзэгч та бүхэнд цувралаар хүргэж байна.

Цувралын энэ дугаарт Пакистан дэлгүүрийн эзэн Шейх Номан Мунирын хумхаа өвчний эсрэг зоригтой тэмцэж буй үйл явдлыг харуулахыг зорьсон. Пакистаны Равалпинди хотын Кахута дүүргийн оршин суугчид өмнө нь эмчлүүлэхэд асар их бэрхшээлтэй тулгарч байсан. Тэд эмнэлэгийн туслалцаа авахан тулд ойролцоох томоохон хотууд руу явах шаардлагатай байдаг байсан бөгөөд цаг алдалгүй эмнэлэгийн үйлчилгээ аваагүйн улмаас олон хүн амиа алдаж байсан юм.“Бүс ба Зам” санаачлагын хүрээнд Хятад, Пакистаны Карот төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын анхны усан цахилгаан станцын хөрөнгө оруулалтын төсөл юм.

Тус цахилгаан станц ашиглалтад орсноосоо хойш THQ эмнэлэг зэрэг нийгмийн эрүүл мэндийн байгууламжуудыг барьж байгуулахад тусалж, хумхаа өвчнийг нутгийн иргэдэд аюул заналхийлэхээ больсон. Номан эхнэрийнхээ хамт “Peco and Laces” гэх хувийн бизнес эрхэлдэг. Гэвч түүний хумхаа өвчний гэнэтийн агшилт нь тэдний тогтвортой, аз жаргалтай амьдралыг тасалжээ. Гэвч Номан хумхаа өвчнөөр өвчилсний дараа THQ эмнэлэгт цаг алдалгүй оношилж, эмчилгээ хийлгэсэн байна. Энэ үед Номан өөрийн амьдралын утга учрыг дахин нээсэн бөгөөд үүний үр дүнд эхнэртэйгээ харилцах харилцаа улам бат бөх болжээ. “Бүс ба зам” санаачлага нь нутгийн иргэдийн илүү сайн, эрүүл амьдрах итгэл найдварыг гэрэлтүүлэхээс гадна тухайн орон нутаг ирээдүйн илүү их хөгжлийн бат бөх суурийг тавьж өгсөн байна.

Энэхүү цуврал баримтат киног Хятад, Пакистаны найруулагчид хамтран найруулсан бөгөөд байгаа бөгөөд Пакистаны төрийн телевизээр дамжуулагдах аж.

эх сурвалж: news.cgtn.com