Уншиж байна...
УГТЭ: Мэдрэлийн мэс заслын тасаг Олон улсын “Вирту” сангийн эмч нартай хамтран 120 орчим хүнд тархи, нуруу нугасны нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийлээАН-аас сонгуулийн үеэр гарсан зөрчлийн талаар мэдээлэл хийлээҮерийн эрсдэлээс сэргийлж, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэн үерийн даланг өргөтгөж, хүчитгэнэМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээГадаад улсад байгаа санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 73.2 хувь нь сонгуульд оролцжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг албан ёсоор угтан авлааЦагааннуур боомтыг бүрэн шинэчлэхэд 85 тэрбум төгрөг зарцуулнаГамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан улсад айлчилж байнаЭнхтайваны гүүрний доор үл буцах хаалттай ус зайлуулах шугам хоолой тавинаҮерийн далан халих эрсдэлээс сэргийлж Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэлжээАлба хаагчид 42 гэрийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн 4591.1 м2 талбайд ариутгал хийлээАНУ-ын Нью мексико мужид гарсан ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлалааСэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана барих ажлыг эхлүүллээ
Өнөөдөр дэлхийн “Хөхний даруулгагүй өдөр”

Өнөөдөр дэлхийн хөхний даруулагагүй өдөр. бөгөөд жил бүрийн аравдугаар сарын 13-ны өдөр дэлхий нийтээр хөхний хорт хавдрын эсрэг тэмцэж “Хөхний даруулгагүй өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. 

Хөхний хорт хавдар нийт хорт хавдрын 14 хувийг эзэлж байна. Өнгөрсөн оны байдлаар дэлхий дахинд 232 мянган хүн уг өвчнөөр өвчилсөн бол сүүлийн таван жилд нийт 6.3 сая эмэгтэй хөх хорт хавдраар өвчилсөн байна. Хөхний хорт хавдраар өвчлөгсдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас анхааруулаад байгаа юм. Уг өвчнөөр өвчлөгчдийн тоо 2008 оноос хойш 20 хувиар, нас барагсдын тоо 14 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Монгол Улсын хувьд 100 мянган эмэгтэй тутмын 204 нь уг өвчнөөр өвчилдөг гэх судалгаа гарчээ.

Тиймээс уг өвчний талаар олон нийтэд сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэхээс гадна эмэгтэйчүүд өөрсдөө хөхөө тогтмол шалгах, бие махбодид ажиглагдаж буй шинж тэмдгүүдийг анхаарч байх шаардлагатай юм.

-Хөхний хорт хавдраар өвчлөх үндсэн шалтгаан-

Хөхний хорт хавдраар өвчлөх магадлал хүн бүрт харилцан адилгүй бөгөөд ихэвчлэн удамшлын болон амьдралын хэв маяг, буруу зуршлаас үүдэлтэй гэж үздэг байна. Иймд өөрсдийн муу зуршил хийгээд өвчлөлийн шалтгааныг мэддэг байх нь энэ төрлийн хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн эхний алхам юм. Хөх хорт хавдраар өвчлөхөд дараах хүчин зүйлс нөлөөлдөг аж.

Үүнд:

  • Эрэгтэй хүмүүсийг бодвол эмэгтэйчүүд хөхний хорт хавдар тусах магадлал илүү өндөр.
  • Мөн хөхний хорт хавдарт насжилт тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна.
  • Хөхний хорт хавдар удамших магадлал 5-10 хувь байдаг гэнэ. Иймд таны эмээ, ээж, эгч зэрэг гэр бүлийн хүмүүс дунд хөхний хорт хавдраар өвчилж байсан бол таньд ч мөн удамших магадлал байгаа гэсэн үг. Үүнээс гадна таны нэг хөх хорт хавдартай болсон бол нөгөө хөх ч мөн хавдраар өвчлөх магадлалтай гэдгийг анхаараарай.
  •  Хүүхэд болон залуу  байхдаа цээжний хэсэгт цацраг туяагаар эмчилгээ хийлгэж байсан бол тодорхой хэмжээгээр эрсдэл нэмэгддэг гэнэ.
  • Анхны сарын тэмдэг 12 наснаас өмнө ирэх болон цэвэршилт харьцангуй орой явагдсан тохиолдолд
  • Анхны хүүхдээ 35 наснаас хойш төрүүлсэн болон өмнө нь хүүхэд төрүүлж байгаагүй бол
  • Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зэрэг хүчин зүйлс багтдаг байна.

-Хөхний хорт хавдрын ил болон нууц шинж тэмдгүүд

Хөхний хорт хавдар эхэн үедээ ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй, тодорхой зовиур илрэх нь ч бага байдаг. Хөхний хорт хавдрын үед ажиглагддаг хамгийн түгээмэл шинж тэмдэг нь суганы хонхор болон өвчүүний дээгүүр зангилаарсан зүйл мэдрэгдэж эхлэх юм. Гэхдээ ийм шинж тэмдгийг 9 хувь нь хөхний хорт хавдар гэж оношлогддог.

  • Хоёр хөхний хэмжээ, хэлбэр өөрчлөгдөх
  • Хөхний, суганы орчимд шалтгаангүйгээр хөндүүрлэж өвдөх
  • Хүүхдээ хөхөөр хооллодоггүй ч хөхнөөс цусархаг, идээрхэг зүйл гарах
  • Хөхний орчмын арьс улайх, үрчийж атираа үүссэн байх
  • Хөхний толгой эргэх, цааш хонхойх

Үүнээс гадна хөхний хорт хавдрын далд шинж тэмдгийг дараах зурагтай адилтган үзэж болно:

  • Хатууруу юмуу бэрсүүтэх
  • Хөхөнд хүрэхэд хөндүүрлэж өвдөх
  • Бүтэц нь өөрчлөгдөх
  • Улайх
  • Хөхнөөс цусархаг шингэн зүйл гарах
  • Хөхний орчимд хонхойх
  • Үрчийж, атираа үүсэх
  • Зангилаарсан зүйл мэдрэгдэх
  • Хөхний толгой эргэх
  • Хөх хэлбэрээ алдах
  • Арьс улбар шар өнгөтэй болох
  • Хөхний орчмын арьс барзайх, биржгэр зүйл мэдрэгдэх

-Эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд-

Дасгал хөдөлгөөнийг эрхэмлэж, биеийн жингээ тохирсон хэмжээнд барих

Хэт таргалалт хөхний хавдар тусах магадлалыг нэмэгдүүлдэг гэнэ. Ялангуяа цэвэршилтийн насанд яваа эмэгтэйчүүдийн хувьд хэт таргалах нь аюултайг эрдэмтэд анхааруулж байна. АНУ-ын Хавдар судлалын нийгэмлэгээс гаргасан судалгаагаар 18 наснаасаа хойш илүүдэлтэй жинтэй байсан хүмүүс хэвийн жинтэй хүмүүстэй харьцуулахад хөхний хорт хавдар тусах магадлал 40 хувиар илүү байдаг гэжээ. Хэрэв та долоо хоногийн таван өдөр, өдөрт дунджаар 30 минут тогтмол дасгал сургуулилалт хийвэл хөхний хорт хавдар тусах эрсдэл 18 хувиар буурах аж.

Зөв хооллох

Нэн тэргүүнд малын гаралтай өөх тос агуулсан бүтээгдэхүүнээс бүрэн татгалзах хэрэгтэй. Түүнчлэн цагаан гурил, будаа, элсэн чихэр зэргээс аль болох татгалзахыг хичээгээрэй. Харин хөх тарианы талх, бор будаа, хивэг, овьёос зэрэг бүхэл буудайн төрлийн бүтээгдэхүүнийг сонгон хэрэглээрэй. Үүнээс гадна химийн гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, архи, согтууруулах ундаанаас татгалзах нь зүйтэй юм.

Гормоны эмчилгээг хязгаарлах

Эрүүл мэндтэй холбоотой зайлшгүй шаардлага гараагүй бол эстроген агуулсан эм бэлдмэл хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Эмэгтэйчүүд гоо сайхны болон цэвэршилтийн шатанд энэ төрлийн эм бэлдмэлийг ихээр уудаг ба энэ нь хорт хавдар туслах магадлалыг 24 хувиар нэмэгдүүлдэг ажээ.

Хүүхдээ хөхөөр хооллох

Хүүхдээ хөхөөр хооллох нь хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх нэг чухал алхам болдог. Учир нь, хүүхдээ хөхүүлэх үед булчирхайнууд хөхний эд эсэд хуримтлагдсан хорт бодисуудыг гадагшлуулж байдаг. Мөн хүүхэд хөхүүлэх үед ялгардаг окситоцин хэмээх даавар нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй болох нь батлагджээ.

Тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдах

Нас ахих тусам хөхний хорт хавдраар өвдөх магадлал нэмэгддэг тул 35-аас дээш насны эмэгтэйчүүд жилд нэг удаа хөхний зураг авахуулж, эмчид үзүүлж байх шаардлагатай. Мөн сар бүр хөхөө хэвийн байгаа эсэхийг шалгаж байх хэрэгтэй.

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.