Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
О.Хангай аварга Замын-Үүд дахь гаалийн газрын 100 жилийн ойн барилдаанд түрүүллээ

Өчигдөр буюу аравдугаар сарын 16-нд Замын-Үүд дахь гаалийн газар үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр тохиов. Тус ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Дорноговь аймгийн Замын-Үүд хотын "Соёл, спортын ордон"-д болсон юм. Барилдаанд даян аварга Н.Батсуурь, аварга О.Хангай, гарди Ц.Бямба-Отгон, заан Б.Бат-Өлзий тэргүүтэй улс, аймаг, сумын алдар цолтой 64 бөх зодоглосон бөгөөд Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат "Аврагч" спорт хороо, "Од групп", "Их Монгол" сан, "MGO trans" ХХК-ий бөх Монгол Улсын аварга О.Хангай зургаа даван түрүүлээ.

Тэрээр нэгийн даваанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат залуу бөх У.Мөнхтулгыг давсан бөгөөд үргэлжлүүлэн аймгийн арслан М.Баяржавхлан, аймгийн заан Х.Бөхбаяр, улсын начин Э.Сумъяабат, Б.Түмэндэмбэрэл, улсын харцага Н.Золбоо нарыг өвдөг шороодуулсан юм.

Шөвгийн дөрвөн бөх:

  • Улсын аварга О.Хангай
  • Улсын харцага Н.Золбоо
  • Улсын начин Б.Түмэндэмбэрэл
  • Улсын заан Б.Бат-Өлзий
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.