Уншиж байна...
Нийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Тайваний Тайпэй хотын Ванфан эмнэлэг болон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Тайваний Тайпэй хотын Ванфан эмнэлэг энэ оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол зохион байгуулав. Ванфан эмнэлэг нь Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй анх удаа хамтран ажиллагаа өрнүүлж буйгаараа онцгой ач холбогдолтой юм. Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө нь Тайвань Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны нэгээхэн хэсэг болох энэхүү арга хэмжээнд уригдан оролцов.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Тайпэй хотын Ванфан эмнэлэг нь олон улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанд анхаарал хандуулж буйд талархаж байна. Цар тахлын үеэр манай төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Ванфан эмнэлэг нь нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй эгч дүү эмнэлгүүдийн харилцаа, хамтын ажиллагаа тогтож, Монгол орны өвчтөнүүдэд тусламж дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Монгол орны эмнэлгүүдэд эмнэлзүйн удирдамж өгч ажилласан. Ванфан эмнэлэг нь Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллаж, Монголын ард түмний эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулж, "Тайвань тусалж чадна, Тайвань тусалж байна" гэсэн үзэл санааг хэрэгжүүлэн ажиллана гэж найдаж байна” гэв.

Тайпэй хотын Ванфан эмнэлгийн багийг ахлаж ирсэн тус эмнэлгийн дэд захирал Хуан Жунрэн хэлсэн үгэндээ “Манай эмнэлгийн төлөөлөл энэ удаад цар тахал намжсанаас хойш анх удаагаа Монгол оронд зочилж байгаа ба Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж буйдаа маш их баяртай байна. Манай хоёр эмнэлэг холбоо тогтооход дэмжлэг үзүүлсэн Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газарт гүн талархал илэрхийлье. Тус эмнэлэг нь хорт хавдрын эмчилгээ, зүрх судасны эмчилгээ, согог засал, мэдрэлийн мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид хамтын ажиллагаагаараа дамжуулан Тайвань Монгол хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Монгол орны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлгийн захирал З.Балдандугар хэлсэн үгэндээ “Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанд хил хязгаар гэж үгүй билээ. Хэдийгээр сүүлийн гурван жилийн хугацаанд цар тахлын улмаас талууд бодит харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлээгүй ч Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар нь Монгол орны эмнэлгүүдэд эм бэлдмэл болон эмнэлгийн хэрэгсэл хандивлаж байсан явдалд талархал илэрхийлье. Бид цаашид Ванфан эмнэлэгтэй хамтран ажиллаж, эмнэлгийн багийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхийг хүсэж байна. Энэхүү хамтын ажиллагааны санамж бичиг нь хоёр эмнэлгийн бүх чиглэлийн сургалтын хамтын ажиллагааг эрчимжүүлээд зогсохгүй манай эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд Тайваньд мэргэжил дээшлүүлэх боломжоор хангана гэж найдаж байна. 

Тайваний Тайпэй хотын Ванфан эмнэлгийн орлогч захирал Хуан Жүн Рэн болон Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн захирал Балдандугар нар хамтран ажиллах санамж бичиг байгуулах ёслолын үеэр Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө энэхүү үйл явдлыг гэрчлэв.

Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн захирал Балдандугар болон Тайваний Тайпэй хотын Ванфан эмнэлгийн орлогч захирал Хуан Жүн Рэн нар эмнэлгийн хамт олны хамтаар Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүөтэй дурсгалын зураг татуулав.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө үг хэлж буй нь.

Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн захирал Балдандугар үг хэлж буй нь

Тайваний Тайпэй хотын Ванфан эмнэлгийн орлогч захирал Хуан Жүн Рэн үг хэлж буй нь.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.