Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ, СЕМИНАР БОЛЛОО

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтнуудын уулзалт, семинар боллоо

Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс хамтран Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтнуудын уулзалт, семинарыг өнөөдөр /2020.08.08/ зохион байгуулсан юм.

Уулзалт, семинарт Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон яамны газрын дарга нар тэргүүтэй албаныхан оролцлоо.

Уулзалт, семинарыг нээж Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар үг хэлэв.

Тэрбээр энэ удаагийн уулзалтаар орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, ирэх 4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөх нь чухал гэв.

Мөн семинарт хүрэлцэн ирсэн удирдлагууд өөрсдийн сайн туршлагыг бусаддаа хуваалцаж, ажлаа нэг нүдээр харах нь чухал гэдгийг онцгойлон захисан юм.

Дараа нь Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт 2016-2020 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар илтгэл тавив.

Мөн Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаа, үнэ тариф, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам сэдвээр ХСУХАТАҮЗ-ийн дарга Ж.Батсуурь илтгэл тавьсан юм.

Үргэлжлүүлэн уулзалтад оролцогчид “Аймгуудын төвийн орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ, тулгамдсан асуудал”, Сумын төвийн хөгжилд “Нийтийн аж ахуйн байгууллага”-ын оролцоо сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэ удаагийн уулзалтад салбарын 120 гаруй удирдах ажилтнууд оролцлоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.