Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ГАЗРЫН ТУХАЙ БАГЦ ХУУЛИАР ШИЙДВЭРЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ

urug.mn

  •  
    urug.mn image

     

    Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Өвөрхангай аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Зөвлөгөөнөөр газар зохион байгуулалт, хаягжуулалт, барилга угсралт, зураг төсөл, төсөв, үнэ бүрдэл болон сумын даамал зэрэг тулгамдаж байгаа асуудлаар БХБЯ, ГЗБГЗЗГ, БХТөв, аймаг орон нутгийн удирдлага холбогдох албан хаагчид, зөвлөгөөнд оролцогчдын дунд санал солилцож, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

    Газрын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, зөвлөгөөнд оролцогчдын хүрээнд хуулийн төсөлтэй холбоотой нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газрын 100 хоногийн төлөвлөгөөнд Газрын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн юм.

    Дундговь аймгийн ГХБХБГ-ын дарга Э.Чагнаадорж: "Орон нутагт тулгамдсан хэд хэдэн асуудал бий. Түүний нэг нь бэлчээрийн маргааны асуудал. Тиймээс бэлчээрийн маргааныг Газрын тухай багц хуулиар шийдвэрлэх нь зүйтэй. Түүнээс гадна аймгийн хэмжээнд нутгийн заагийг тогтоож өгөх хэрэгтэй байна. Иргэд маргаан гаргавал газар дээр нь очоод шийддэг байх хэрэгтэй" гэлээ.

    Булган аймгийн ГХБХБГ-ын дарга Ү.Бямбасүрэн: "Булган хотыг байгальд ээлтэй барилгатай "Ногоон хот" болгохоор төлөвлөсөн. Орон нутагт олон асуудал бий. Ялангуяа манай аймаг ерөнхий төлөвлөгөөгөө шинэчлэх гэж байна. Анх удаа Ногоон хот төлөвлөлтийн дагуу шинэчилнэ. Азийн хөгжлийн банкны төслийн санхүүжилтээр хийнэ. Булган хот өөрөө эдийн засгийн чадавхи сайтай. Тиймээс аялал жуулчлалын бүс соёл урлагийг дагасан хот болгоно" гэв.

    Өвөрхангай аймгийн ИХТ-ын дарга А.Ишдорж: "Манай аймагт төв цэвэрлэх байгууламж бий болсноор үйлдвэрүүд ашиглалтад орж, ажлын байр нэмэгдэх боломжтой. Манай аймаг иргэдээ ая тухтай амьдруулахын тулд орон сууцжуулах ажлыг эхэлсэн. Түүнчлэн гэр хорооллыг хөгжүүлэхээр инженерийн шугам хоолойг холбож дэд бүтцийн асуудлыг нь шийдвэрлэнэ. Мөн манай аймагт шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон. Түүхийн эдийн үйлдвэрүүд байгаа. Тэднийгээ түшиглээд хөгжих боломж бий" гэв.

    Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
    Нийт 0 сэтгэгдэл
    Г
    Редакцийн сонголт
    Шинэ
    Их уншсан
    Имэйл: gartsmongol@gmail.com
    garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.