Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Х.Нямбаатар даргаа Д.Сумъяабазараа хэзээ хуулийн байгууллагад шалгуулах вэ?

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй мөнгийг зарцуулж байхаар Засгийн газар 2021 онд шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийг нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъабазар болон Хотын асуудал эрхэлсэн сайд асан Ж.Сүхбаатар нар хариуцсан. Энэ хүрээндээ нэг бүр нь 400 сая ногоон автобус, нэг бүр нь 275.1 сая төгрөгийн үнэтэй улаан автобусыг оруулж ирэхдээ төрийн мөнгийг дундаас зувчуулсан, луйвар хийсэн, авлига авсан байж болзошгүй баримт, нотолгоо илэрсэн.

Гэвч Хотын даргаар томилогдсон Х.Нямбаатар саяхан мэдээлэл хийж, "Автобусны асуудлаар зарим хүмүүсийг АТГ-т өгч шалгуулна" гэж мэдэгдсэн. 

Гэтэл тэрбээр энэ үеэрээ татвар төлөгчдийн 318 тэрбум төгрөгөөр авсан "Ногоон автобус", үүнийг удирдлагаар хангаж байсан Д.Сумъяабазар талаар огт дурсаагүй. Харин ч хаа байсан 2009 оны автобусны худалдан авалтыг ярьж, Х.Баттулга, С.Баярцогт нарыг буруутгасан. Өөрөөр хэлбэл МАН-ынхан өөрсдийн хулгай, луйврыг нуухын тулд АН-руу чихэж сууна. Үүндээ иргэдийг итгэнэ гэж бодсон уу эсвэл 2009 онд оруулж ирсэн автобусыг сая оруулж ирсэн ногоонтой зүйрлэсэн үү гэдэг нь ойлгогдохгүй юм.

Тэгвэл хотын дарга Х.Нямбаатараас асууя. 318 тэрбум төгрөгөөр авсан "Ногоон автобус", түүнийг удирдлагаар хангаж ажиллаж байсан Д.Сумъяабазарыг хэзээ шалгах вэ гэдэг асуулт хариултгүй хэвээр үлдэж байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.