Уншиж байна...
Монгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
-ТТТ нүүрс туршаагүй, үйлдвэрийн осол гараагүй. Үнэрийг тодруулахаар Хонхорт ажиллаж байна-

Энэ сарын буюу аравдугаар сарын 11-12-нд шилжих шөнөөс хойш Улаанбаатар орчим угаар, газ үнэртэж байгаа гэх олон нийтийн мэдээлэл бий.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор ОБЕГ-аас тодруулахад "Ямар нэгэн осол, үйлдвэрийн гэмтэл, дэлбэрэлт болоогүй. Мөн одоогийн үүсээд буй асуудал нь манайх дээр ирээгүй байна. Харьяа газраас шалгаж, тодруулж байгаа" гэх тайлбарыг өгсөн юм. Нийслэлийн ОБГ-аас уг асуудалтай холбоотойгоор "Ямар нэгэн үйлдвэрийн дэлбэрэлт, ослын дуудлага бүртгэгдээгүй" гэх тайлбарыг хэвлэлүүдэд өгчээ. Тэгвэл "Тавантолгой түлш"-ээс энэ талаар тодруулахад "Үйлдвэрээс хамаарсан эсвэл аль нэг түлштэй холбоогүй. Мөн ямарваа нэгэн төрлийн түлшийг туршаагүй" гэх тайлбарыг өглөө. Түүнчлэн эл асуудалтай холбоотойгоор Баянзүрх дүүргийн Онцгой байдлын газрын орлогч дарга шалгалтын ажил хийхээр Хонхор руу явсан гэж эх сурвалж мэдээлсэн юм. Олон нийтийн дунд есдүгээр сарын 25-ны өдөр Налайх дүүрэгт газ дэлбэрсэн харамсалтай хэрэгтэй холбоотой гэх мэдээллийг түгээгээд байгаа билээ. Тэгвэл холбогдох эх сурвалжууд уг хэрэгтэй ямарваа нэгэн байдлаар холбоогүй хэмээх тайлбарыг өгч байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.