Уншиж байна...
Нийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Д.Амарбаясгалан: “Оюутолгой” компани зардлын зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хүсэлтийг удаа дараа ирүүлсэн, зөвшөөрсөн хариулт өгөөгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Тэрбээр, Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр 20 орчим асуудлыг хэлэлцлээ.

Тодруулбал, "Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо. Энэ хуулиар МҮХАҮТ цаашид мэргэжлийн байгууллага болон төлөвших боломжийг энэ хуулиар нээж өгнө. Цаашид Засгийн газар эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, байгаль орчин, экологийн тэнцвэртэй байдлыг хангах чиглэлийн Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ авч үлдээд бусад төрлийн хяналтыг мэргэжлийн холбоодод шилжүүлэх боломжтой болно. Засгийн газар аливаа төрлийн зөвшөөрөлд 14 хоногийн дотор хариу өгөх тогтолцоо руу шилжүүлнэ.

Энэ үеэр тэрбээр, өнгөрсөн жил “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эрчимжсэн, энэ онд далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор зардал өссөн гэдэг асуудал тал талаасаа яригдсан. “Оюутолгой” компанийн зүгээс Засгийн газарт зардлын зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хүсэлтийг удаа дараа ирүүлсэн, зөвшөөрсөн хариулт өгөөгүй.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа "Оюутолгой" компани, Монгол Улсын Засгийн газар хооронд харилцах ажлын хэсгийг ахалж байсан. Энэ ажлын хэсгийг ахлах үүрэг надад шилжиж ирсэн. Ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногт хуралдуулж, тодорхой тайлбар авсан. Миний хувьд мэргэжлийн бизнесийн байгууллага болох “Эрдэнэс Монгол” кмопани “Рио тинто” компанитай шууд харилцаж, бизнесийн хувьд ашигтай, ашиггүй, зардал нэмэх эсэх асуудлыг урьдчилсан байдлаар ярьж, хэлэлцдэг байх шаардлагыг Засгийн газрын зүгээс тавьж ажиллана гэдгээ мэдэгдсэн. Шууд “Оюутолгой” компанитай Засгийн газар харилцаад улс төрийн шийдвэр гаргаад ирж явж ирсэн нь алдаа дутагдал дагуулсан байхыг үгүйсгэхгүй.  Тийм учраас “Эрдэнэс Оюутолгой”, “Эрдэнэс Монгол” компаниудыг үр ашгийн эдийн засгийн тооцооллыг хийж, Монголын талд ашигтай, ашиггүй хувилбарыг тодорхой болгож танилцуулсны үндсэн дээр Засгийн газраас улс төрийн шийдвэр гаргаж явна гэдгийг тодорхой хэлсэн. Гурван ажлын дэд хэсэг байгуулсан.  Нэгдүгээрт, Оюутолгой төслийн санхүү, татвартай холбоотой асуудлыг Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан дэд ажлын хэсэг байгуулсан. Хоёр дахь нь арбитрын шүүх дээр явж байгаа сөрөг нэхэмжлэлийг хариуцсан хууль эрх зүйн дэд ажлын хэсгийг дэд сайд Б.Солонгоогоор удирдуулсан.

Далд уурхайн бүтээн байгуулалт болон бусад олборлолтын үйл ажиллагаатай холбоотой техник технологийн ажлын хэсгийг “Эрдэнэс Монгол”-ын захирал М.Наранцогтоор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Уул уурхайн яам, “Оюутолгой” компани хооронд үл ойлголцсон асуудал гарсан байх жишээтэй. Жишээ нь, “Оюутолгой” компани олборлолт хийхдээ зардал багатай, ашиг өгөөж ихтэй байх талбайг олборлолтын талбай болгож сонгож байгаа бол Уул уурхайн яам нийт талбайд зардал өндөртэй байсан ч олборлолтыг бүрэн хийж, үр ашгийг нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа. Тэгэхээр дэд ажлын хэсгүүд тухай бүрт хуралдаад мэргэжлийн компанийн оролцоо зөвлөмж тусламжтайгаар дүгнэлтээ гаргана. Тэрний дараа Засгийн газраас шийздвэрээ гаргаад явна гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.