Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ШИНЭЭР БАРИГДАЖ БУЙ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар болон Нийслэлийн засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч О.Мөнгөншагай, холбогдох албаны төлөөллүүд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн ажлын явцтай танилцлаа. 

Шинээр баригдах цэвэрлэх байгууламж нь хоногт 250000 метр куб бохирдсон усыг цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд төслийн барилга угсралтын ажил 35,5 сарын хугацаанд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөжээ.

Цэвэрлэх байгууламжийн төслийн ажилтай танилцсан Барилга хот байгуулалтын сайд  Б.Мөнхбаатар  хэлэхдээ, “Анх 1965 онд баригдсан цэвэрлэх байгууламж Улаанбаатар хотын өнөөдрийн хүчин чадлыг хангаж чадахаа больсон. Тэр ч утгаараа одоогийн  цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил хийгдэж байгаа. Уламжлалт загвараар зөвхөн лаг байсан бол энэ удаад лагийн усыг  шавхаж, хатаадаг технологиуд барих ёстой. Гэрээнд заасан хугацаанд хүлээж авах асуудалд БХБЯ болон холбогдох яам,  байгууллагууд хамтарч ажиллана. Түлхүүр хүлээлгэж өгөх нөхцлөөр хийгдэж байгаа ажил учраас хаа хаанаа анхаарах ёстой” гэв.

 Монгол Улсын барилгын тухай хууль болон БНбаД стандартын дагуу 6,5 сар гүйцэтгэгч компани туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг хийхийн зэрэгцээ ашиглагч байгууллага болох “Ус сувгийн Удирдах Газар”  ОНӨААТҮГ-ын инженер техникийн ажилчдын чадавхыг дээшлүүлэх шинээр технологи, суурилагдсан тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд дадлагажуулах сургалтыг хийж төслийг 2024 онд бүрэн хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

 Төслийн нийт өртөг 262,7 сая ам.доллар ба БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг групп” ХХК, Бээжин констракшн инженеринг групп” ХХК-н хамтарсан консорциум ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан бөгөөд зураг төслийг батлагдсан ТЭЗҮ-ийн дагуу БНХАУ-ын “Шанхайн Зураг төслийн институт” компанид хийж гүйцэтгэсэн ба Монгол улсад мөрдөгдөж буй норм дүрэм стандартад нийцүүлэн хөрвүүлэх, орчуулах албажуулах ажлуудыг Монгол Улсын “Сивил инженеринг консалтинг групп" ХХК, “Криетив Монголиа” ХХК гүйцэтгэхийн хамт төслийн зарим туслах барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн ажлын зураг төслийг дотоодын компаниуд гүйцэтгэж байна.   

Дэлхий нийтэд “Ковид-19” цар тахал өвчин гарч  Монгол улсад хөл хорионы дэглэм мөрдөгдсөнөөр барилга угсралтын ажлын төлөвлөгөөт хугацаанд нөлөөлж байгаа боловч барилга угсралтын ажил шахуу төлөвлөгөөтэйгөөр үргэлжилсээр байна.

Өнөөдрийн байдлаар биологи цэвэрлэгээний барилга болох аэротенкийн барилгын 2 блок барилгын нэгдүгээр блокын 1300м3 хөрс хуулалт, суурийн бэлтгэл бетон цутгалт болон армартурчлалын ажлыг дотоодын инженер техникийн ажилчид гүйцэтгэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.