Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
МҮБХ бөхчүүдээс дүрмийн санал авахаар болжээ

МҮБХ-ны Барилдааны дүрмийн зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 19-ний өдөр Монгол Бөхийн Өргөөнд боллоо. Уг хурлаар улсын баяр наадамд мөрддөг "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм" болон наадмаас бусад барилдаанд хэрэгжүүлэн ажилладаг "Монгол бөхийн барилдааны дүрэм"-ийн заалтуудыг хэлэлцүүлэв.

Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд үндэсний бөхийн барилдааны төгсгөлд идэвх харгалзаж бөхийг хасах заалтыг өөрчлөх, барилдааныг хаялцуулж дуусгах нь зөв хэмээн санал нэгдсэн байна.

МҮБХ-ноос Барилдааны дүрмийн өөрчлөлтийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж ажилласан ба тус нээлттэй хэлэлцүүлэгт бөхийн зүтгэлтэн, багш, дасгалжуулагчид, ахмад болон залуу бөхчүүдээс 16 санал гаргасан бөгөөд өнөөдрийн хуралд Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүн улсын начин Б.Бадам-Очир, С.Багахүү, Б.Батсуурь, Ж.Чулуунбат, Ч.Ганзориг, Ө.Батзул, аймгийн начин Д.Сод-Эрдэнэ, Н.Анхбаяр, улсын хүндэт засуул Л.Хадаа, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, ерөнхий хөлийн цэц, улсын харцага Д.Батболд, тэргүүлэгч гишүүн, улсын начин Бо.Батжаргал, тэргүүлэгч гишүүн, улсын тэргүүн тайлбарлагч С.Гантөр, хөлийн цэц, аймгийн заан Ч.Энхзаяа, аймгийн начин Б.Улаалзгана, улсын хүндэт засуул Р.Сампилдондов нар Барилдааны дүрмийн талаар санал гаргаж хэлэлцлээ.

Санал тус бүрийг шүүн хэлэлцсэний эцэст улсын начин Ж.Чулуунбат, Ө.Батзул нарын гаргасан саналыг хэлэлцэж, олонхын саналаар дэмжин дүрмийн өөрчлөлтийг бөхийн дэвжээд, биеийн тамирын чиглэлийн их, дээд сургуулиудад саналыг хүргүүлж нэг сарын хугацаанд туршилтын журмаар хэрэгжүүлж, ажиллахаар шийдвэрлэлээ.

Туршилтаар хэрэгжүүлэх нь: “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 2.5.2.А-д заасан “…Сэнжиг элэг бүсний барьц болон суганы хонхор, зодогны хормойноос хав барьж хоёр талаар барилдана...” гэсэн заалтыг хасах, дүрмийн 2.5.2.Б-д “… Тэгш барьцыг харилцан бариулж барилдааныг дуусгана…” заалтыг өөрчлөн “Тэгш барьцаар хоёр бөх зүүн, баруун талдаа тус бүр 2 удаа барьж барилдана” гэж өөрчлөх, тэгш барьцаар барилдан хоёр бөх хаялцахгүй тохиолдолд барилдааны явцад идэвхтэй барилдсан бөх дараах идэвхийн гурван барьцаас сонгож барилдахыг олонхын саналаар тус тус дэмжлээ.

ИДЭВХИЙН А БАРЬЦ НЬ: Тухайн барилдаанд идэвхтэй барилдсан бөх нь нэг гараар сугадаж, нөгөө гараар шуудагдах, учраа бөх нь сугадуулсан талдаа дээлчилж, нөгөө гарыг өрсөлдөгчийн шуун дээр дарсан байдалтай эхлэх, /Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүн, улсын начин Ж.Чулуунбатын санал/

ИДЭВХИЙН Б БАРЬЦ НЬ: Тухайн барилдаанд идэвхтэй барилдсан бөх нь гар холбож хөл авах, холбохдоо гар даруулсан гараар алсын шуудаг барих, учраа бөх нь хоёр гар барьцгүй байх /Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүн, улсын начин Ө.Батзулын санал/

ИДЭВХИЙН В БАРЬЦ НЬ: Тухайн барилдаанд идэвхтэй барилдсан бөх өөрийн талаа сонгон хоёр бөх зөрж хөл авч барилдана.

Дээрх Идэвхийн 3 барьцны барилдааныг 11 дүгээр сарын 26, 12 дугаар сарын 05, 09, 10-ны барилдаануудад оролцох бүх бөхчүүдээс санал авч, бөхийн дэвжээд, их дээд сургуулиудаас ирсэн саналуудыг дүгнэн шийдвэрийг гаргахаар тогтов.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.