Уншиж байна...
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдлөөОрбитод усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн үндэсний нээлтийн арга хэмжээ боллооИхэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллааЕрөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзавА.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах боломжийг судалъяCOP17: Олон талт хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх сургалт эхэллээИхэнх нутгаар салхи шуургатай байнаДулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэНөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байнаУЕПГ: Нэгдүгээр сард 551 мянган зөрчил бүртгэгджээА.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулнаУлаанбаатарт -9 хэм хүйтэн байнаЖ.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг Нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстой
С.Амарсайхан: Гамшгийн бэлэн байдлыг хангахад төр, хувийн хэвшил, олон нийтийн хамтын ажиллагаа чухал

"Эрсдэл ба Стандарт” үндэсний чуулганы хоёр дахь өдрийн хуралдааныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нар нээж үг хэллээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хурлыг нээж хэлсэн үгэндээ “Нийт нутаг дэвсгэрийн 80 шахам хувь цөлжилтөд нэрвэгдээд байгаа нь мал аж ахуй, газар тариалан зэрэг эдийн засгийн чухал салбарууд нь цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтөөс ихээхэн хараат байдаг манай улсын хувьд эрсдэлийг илүү нэмэгдүүлдэг.

Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд манай орны жилийн дундас агаарын температур 2.2 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дундаж өөрчлөлттэй харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Сүүлийн 45 жилд хүйтэн өдрийн тоо дунджаар 15 хоногоор буурч, халуун өдрийн тоо 24 хоногоор нэмэгдээд байна. Монгол Улсын Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг нь ард иргэдийнхээ аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, эрсдэлийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, гамшигт тэсвэртэй, эрсдэл даах чадвартай иргэний нийгмийг цогцлоох явдал” хэмээн онцоллоо.

Чуулганы эхний хэсэгт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Дэлхийн болон үндэсний түвшний гамшгийн эрсдэлийн өнөөгийн байдал, хандлага” сэдвээр илтгэл танилцуулсан бол Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатар “Уур амьсгалын өөрчлөлтөөс хөгжлийн тогтвортой байдалд үзүүлэх нөлөөлөл”, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Ган, зудын эрсдэлийг бууруулах арга хэмжээ, хөдөө аж ахуйн салбарын бэлэн байдал” НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын техникийн зөвлөх, доктор С.Жигжидпүрэв “Уур амьсгалын гаралтай гамшгийн эрсдэлийг удирдах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ. Онцгой байдлын үед мал, амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартууд” Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр “Эрсдэлийг бууруулахад стандартын үүрэг” сэдвүүдээр илтгэл танилцууллаа.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян танилцуулсан илтгэлдээ “Бид эрсдэлийн төлөв байдал, хандлагад тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг олон талуудын оролцоотойгоор улс, орон нутгийн хэмжээнд системийн түвшинд гүйцэтгэх ажлыг хурдасгах нь чухал юм. Уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжил, техник технологийн хувьсал нь бидний өнөөдрийн ажлын хурд, бэлэн байдлын чадавхаас илүү хурдан байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж үзэж байна. Стандартыг мөрдөн багасгах боломжтой эрсдэлийг багасгах, зарим эрсдэлээс зайлхийх, хуваалцах, шилжүүлэх, цаашлаад бууруулж, урьдчилан сэргийлэх боломжгүй эрсдэлд бэлэн байх шаардлагатай байна” хэмээв

Өнөөдрийн хэлэлцүүлгээс гарах санал, зөвлөмж нь Гамшгаас сэргийлэх бидний цаашдын зорилт, үйл ажиллагааг тодорхойлоход чухал баримт бичиг болон гарах юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.