Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнг 300 га газарт байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Тус дүүргийн 23, 28 дугаар хороонд 300 га газрыг хамарсан Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм. Дээрх газар нь ундны усны эх үүсвэр бөгөөд өмнө нь иргэдэд газар олгочихсон байсныг дүүргийн удирдлагууд цуцалж, газрыг орон нутгийн хэрэгцээнд авч, нийслэлийн иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлжээ. Одоогийн байдлаар 300 га газрыг хашаалж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьсан байна. Мөн явган хүний болон гүйлтийн, дугуйн зам, автомашины зогсоол зэргийг шийдэж, авто замыг ч төвлөрлийг задлах байдлаар төлөвлөжээ.

Хотын дарга Х.Нямбаатар “Цэцэрлэгт хүрээлэн барилга байгууламжгүй, төмөр, бетонон барималгүй, болж өгвөл мод, сөөг, ургамал зэрэг байгалийн унаган төрхөө хадгалж байх хэрэгтэй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн алдааг давтаж болохгүй. Төрийн байгууллагуудыг тус цэцэрлэгт хүрээлэнд мод тарих нөхцөлийг бүрдүүлэх боломжтой” хэмээлээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгээс гадна Дарь-Эх орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, дээрх цэцэрлэгт хүрээлэнгүүдийг түшиглэн иргэд чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөх ногоон байгууламж бүхий газартай болохыг зорьж байна. Өнгөрсөн хугацаанд НҮБ болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Элчин сайд нартай уулзаж, үндэсний хэв шинжээ агуулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулах боломжтой гэдгийг мэдэгдсэн” гэв.

Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн 80-90 хувийг ногоон байгууламж эзлэх юм.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан дээрх цэцэрлэгт хүрээлэнг байгуулах санаачилгыг эхлүүлжээ. Тэрбээр мөн энэ ажлыг дүүрэг дангаараа хариуцах хүндрэлтэй байгааг хэлж, нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлж, уялдаатай ажиллахыг хүссэн юм. Тодруулбал, тус цэцэрлэгт хүрээлэнг нийслэлд шилжүүлбэл ажил хурдтай үргэлжилнэ гэдгийг онцолж байлаа.

Хотын дарга холбогдох байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, цаашид тус цэцэрлэгт хүрээлэнг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцан, Элчид сайд, олон улсын байгууллагуудын төлөөлөлд цэцэрлэгт хүрээлэнг танилцуулахаар болов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.