Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
НАЛАЙХ ДҮҮРГИЙН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКАД АЖИЛЛАЛАА

Өнөөдөр \2020.09.08\ УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Дэд сайд Э.Золбоо, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Барилгын хөгжлийн төвийн Тэргүүн дэд захирал Б.Ганболд, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркад ажиллалаа.

Паркийн дарга С.Батжаргал байгууллагын үйл ажиллагаа,  бүтээн байгуулалт, ажлын явц болон цаашид нэн тулгамдаад буй хөрөнгө оруулалтуудын талаар танилцуулга хийж мэдээлэл солилцлоо. 

 

Мөн парктай хамтран ажиллах гэрээ байгуулсан үйлдвэрүүдийн танилцуулга, баримт бичгийн бүрдэл, бүтээгдэхүүний дээжтэй танилцаж, үйл ажиллагаагаа явуулж буй хаягдал хөнгөн цагаан боловсруулах үйлдвэр болох Пийс Стийл Групп ХХК-ийн ажил байдалтай газар дээр нь танилцлаа.

Уулзалтын үр дүнд Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Паркийн өргөтгөл 130га газрын ерөнхий төлөвлөлт болон цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх тал дээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Энэхүү цогцолбор парк нь барилгын материалын салбарт шинжлэх ухааны ололт, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, орчин үеийн  үйлдвэрийн дэд бүтэц, бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн үйлдвэрлэл, технологи, худалдаа үйлчилгээний цогцолборыг хөгжүүлэн, Монгол Улс, төвийн бүс, нийслэл хотын эдийн засгийн өсөлт, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилго тавин ажиллаж байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.