Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Д.Бат-Эрдэнэ: Би энэ насандаа худлаа хэлж, хулгай хийгээгүй

"Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол төрийн ордонд эхэлсэн. Сонсголын үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Өнгөрсөн хугацаанд жижиг таван толгой буюу орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн хувьцаа 14 мянга дахин өссөн байна. Ингээд бодохоор хувьцааг хэрхэн өгөөжтэй болгох вэ, тодорхой тоо баримттай хэлж өгөхийг УИХ-ын гишүүн асан  Д.Бат-Эрдэнээс асуусан юм.

Тэрбээр үдээс өмнөх сонсголд ирээгүй байсан бөгөөд тэрбээр үдээс хойших сонсголд ирж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ: "Өнөөдрийн нүүрсний сонсголыг их ач холбогдолтой гэж үзэж байна. 2022 оны зургаадугаар сарын 2-ны өдөр миний бие болон 25 гишүүн нэгдэж УИХ-ын дарга Г.Занданшатарт нүүрсний сонсгол зохион байгуулах тогтоолын төсөл өргөн барьж байсан. Энэ хүрээнд нүүрсний сонсгол сонсох, тулгамдсан асуудал ярих эрхзүйн орчин бүрдэж байна.

Эхний ээлжинд миний нутгийн намайг гурвантаа сонгосон Өмнөговьчууд. Тэнд 15 уурхай байдаг. Энэ бүх уурхайнууд Монголын эдийн засгийг авч явдаг. Гадаад экспортын 93 хувийг уул уурхай бүрдүүлдэг. 90 хувийг нь Өмнөговийн уурхайнууд бүрдүүлдэг. Өнөөдөр энэ асуудлыг хөндөж байгаа нь сайн хэрэг. Бодитой ажил.

Саяхан улсын төсөв баталсан. Өмнөговь аймагт хамгийн бага буюу 33 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Өмнөговьчууд хэзээ ч "бага төсөв баталлаа" гэж гоншгонож байгаагүй. Өмнө нь Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн хувьцаа Монголын хөрөнгийн бирж дээр үнэгүй байсан. "Тавантолгой транс" гэж компани байгуулаад хамгийн анхны экспортыг хийсэн. Эхлээд 5 ам.доллар байсан. 8, 10, 15 ам.доллар болсон. Тэгээд өдий зэрэгтэй болж байна.

Энэ индэрийг ашиглаад өмнөговьчууддаа баяр хүргэе.

Монголын эдийн засгийг тэлэх асуудлыг Өмнөговийн уурхай хийж чадсанаар би бахархдаг. Манай аймгийг хоёр бус таван гишүүн УИХ-д төлөөлж суух ёстой. Өмнөговь аймгийн өмчит компани хөрөнгийн бирж дээр үнэгүй байсан. Би 1990-2004 онд Монголын Хөрөнгийн Бирж үнэт цаасны салбарт ажилласан. 1995 онд хөрөнгийн бирж дээр 476 компани анх гарахад 50-д нь би өөрийн гэсэн хөрөнгө оруулалт хийсэн.

Тиймээс би Өмнөговийн компанийн хувьцааг яаж өсгөх талаар анхаарлаа хандуулж байсан хүний нэг. Энэ компанийн зах зээлийн үнэлгээ нь 700 гаруй тэрбум, нэгж хувьцаа нь 13.500 төгрөг болсон. 

Нүүрсний сонсголын хянан шалгах түр хорооны гишүүдийн ажлыг хүндэлж байна. Гэхдээ зарим мэдээлэл худал, гүтгэлгийн шинж чанартай байгааг онцгой анхаарах хэрэгтэй. Өнөөдөр энэ сонсголыг монголын ард түмэн үзэж байна. Нэгнээ муулж Монгол хөгжих юм уу. Нам гэсэн маск доор хэцүү байдалд орж байна.

Шинжээчийн дүгнэлтэд хандаж хэлэхэд, олборлолтын асуудал байна. Би компани удирдаж, мөнгө төгрөг өсгөж явсны хувьд зардлыг багасгах ёстой гэсэн байр суурь баримталсан. Ингэж байж улс орны эдийн засаг ашигтай байдаг. Хамгийн хямд үнээр хөрс хуулалтууд хийж байсан. Том машинтай том компаниуд ордоггүй байсан. БЭТ томилогдсоноос хойш Улаанбаатарын том компаниуд орж, үнийг өсгөсөн. Үүнийг шалгасан.

Өмнөговьчууд надтай холбогдсон. Намайг гишүүний хувьд өмнөговийнхонтой уулзуулахгүй байгаа ч би ярьж хөөрдөг. 1937 оны хэлмэгдүүлэлтийг яагаад санагдуулав гэж ярьж байна. УИХ яагаад хүн айлгах, байцаан шийтгэх хэв маягтай болчхов оо. Яагаад нэгнийгээ айдсаар барих гээд байгаа юм. Шалгаж болно гэхдээ дараагийн алхмаа зөв бодож байж шалгах хэрэгтэй. Намайг "Ёлын домог", "Энгүүн Мойл" гэх олон компанитай хамааралтай гэж бичсэн байна. Энэ бол ор үндэсгүй гүтгэлэг шүү. Олон нийтийн дунд ор үндэсгүй гүтгэлэг хийж байгааг шинжээчид анхаараарай.

Өмнөговийнхон надад итгэдэг, зөвлөгөө авдаг. Энд дандаа миний дүү нар байна. Би зааж сургаад, зөвлөгөө өгөөд явуулдаг. Энэ хүмүүс өнөөдөр айдастай байна. Би энэ насандаа худлаа хэлж, хулгай хийгээгүй" гэсэн юм.

Өнөөдрийн сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл авах бөгөөд сонсголын хоёр дахь үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.