Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Дэлхийн хаанаас ч ДАН системийг ашиглан цахимаар үйлчилгээ авах боломжтой болжээ

Гадаадын иргэн, харьяатын газар нь гадаад иргэний бүртгэл хяналтын нэгдсэн шинэ системийг үйлчилгээнд нэвтрүүлж, дэлхийн өнцөг булан бүрд суугаа иргэн, хуулийн этгээдэд ДАН системийг ашиглан олон улсаас цахимаар үйлчилгээ авах боломжийг бүрдүүллээ.

Энэ хүрээнд 2023 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн эхний ээлжид

  • Визийн зөвшөөрөл,
  • Виз /ГИХГ-ын төвөөс олон удаагийн виз мэдүүлэх/,
  • Оршин суух зөвшөөрөл шинээр хүсэх,
  • Түр ирэгч гадаадын иргэний 48 цагийн  бүртгэл гэсэн 4 төрлийн үйлчилгээний хүсэлтийг байгууллагын immigration.gov.mn сайтаар хандаж шинэ системээр хүлээн авахаар боллоо. Харин дараах үйлчилгээнүүд буюу
  1. Визийн сунгалт хийх
  2. Оршин суух зөвшөөрлийн хэлбэр өөрчлөх
  3. Оршин суух зөвшөөрлийн сунгалт хийх
  4. Оршин суух зөвшөөрлийн хасалт хийх
  5. Паспортын мэдээллийн өөрчлөлтийг бүртгүүлэх
  6. Оршин суух хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх
  7. Хаясан, гээгдүүлсэн оршин суух үнэмлэх дахин авах хүсэлт гэсэн 7 төрлийн үйлчилгээг үндсэн сайтад хандан eimmigration.mn системээр хүлээн авах бөгөөд цаашид үе шаттайгаар шинэ системд шилжүүлэхээр ажиллаж байна.        

Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд immigration.gov.mn сайтад хандан үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч, “Цахимаар үйлчилгээ авах” сонголтоор шинэ системд нэвтэрнэ. Ингэхдээ

1. Монгол Улсын иргэн:

  • Регистрийн дугаар,
  • Банкны эрх
  • Тоон гарын үсгээр

2. Гадаадын иргэн:

  • F регистрийн дугаар
  • Банкны эрх
  • Тоон гарын үсгээр

3. Төрийн болон бусад аж ахуйн нэгж, байгууллага:

  • Байгууллагын тоон гарын үсгээр

4. Олон улс болон гадаад улсад төвтэй төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар:

  • Бүртгэлийн дугаар, байгууллагын нэр болон цахим хаягаар тус тус нэвтрэх юм.

Ийнхүү шинэ системд шилжсэнээр олон улсад үйлчилгээ үзүүлэхээс гадна төрийн мэдээлэл солилцооны  “ХУР” системээр мэдээлэл солилцох, Гадаадын иргэн, харьяатын газрын бүх төрлийн үйлчилгээг нэг системээс авах, үйлчилгээний шийдвэрлэлтэд хэрэглэгч хяналт тавих, онлайнаар төлбөр хураамж төлөх зэрэг олон давуу тал бүрдэж байгаа аж.

Эх сурвалж: ГИХГ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.