Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
БАРИЛГА,ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР БОЛОН СОЁЛЫН САЙД С.ЧУЛУУН НАР "ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТР"-ЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.43, 3.2.59-т заасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж “Үндэсний урлагийн их театр” барих асуудлыг судлах ажлын хэсэг байгуулж байсан. Тэгвэл өнөөдөр уг ажлын явцын талаар мэдээлэл солилцохоор  Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон Соёлын сайд С.Чулуун холбогдох газрын удирдлагууд газар дээр нь очиж ажиллалаа. Одоогийн байдлаар Үндэсний урлагийн их театрын зураг төслийн ажил хийгдэж байна. Үүний дагуу  эхний ээлжийн 91 айлын газрыг чөлөөлөөд байгаа юм

Уг төслийн хүрээнд нийтдээ 160 гаруй айл өрхийг газар чөлөөлтөд хамруулах бөгөөд үлдсэн 70 гаруй айлын газрыг ирэх оны 4-р сар бүрэн чөлөөлөхөөр төлөвлөөд байна. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар уг төслийн ажлыг эрчимжүүлэн үлдсэн газар чөлөөлөлтөд хамрагдах иргэдийн асуудал, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг ханган ажиллахыг үүрэг болгон ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. 

Барилгын газрын асуудлыг цогцоор шийдвэрлэх, барилгын зураг төсөв боловсруулах, холбогдох тооцоо судалгаа хийх, барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэгт Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Эрчим хүчний яам, Байгаль орчны яам, Гадаад харилцааны яам, Соёлын яам, Соёл урлагийн газар, Үндэсний хөгжлийн газар зэрэг байгууллагын удирдлага багтсан байна.

Орчин үеийн шаардлагад нийцсэн, шинэ техник технологиор хангагдсан, үндэсний онцлог бүхий өвөрмөц шинэлэг интерьер шийдэлтэй, урлаг уран сайхны цогцолбор арга хэмжээ зохион байгуулах бололцоо нөхцөл хангагдсан Үндэсний урлагийн ордонтой болохыг зорьж ажиллаж байна. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.