Уншиж байна...
АН-аас сонгуулийн үеэр гарсан зөрчлийн талаар мэдээлэл хийлээҮерийн эрсдэлээс сэргийлж, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэн үерийн даланг өргөтгөж, хүчитгэнэМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээГадаад улсад байгаа санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 73.2 хувь нь сонгуульд оролцжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг албан ёсоор угтан авлааЦагааннуур боомтыг бүрэн шинэчлэхэд 85 тэрбум төгрөг зарцуулнаГамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан улсад айлчилж байнаЭнхтайваны гүүрний доор үл буцах хаалттай ус зайлуулах шугам хоолой тавинаҮерийн далан халих эрсдэлээс сэргийлж Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэлжээАлба хаагчид 42 гэрийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн 4591.1 м2 талбайд ариутгал хийлээАНУ-ын Нью мексико мужид гарсан ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлалааСэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана барих ажлыг эхлүүллээБНСУ-ын “Асан” эрүүл мэндийн төвтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болжээ
“Шүүхийн практик судлал” хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын дээд шүүх “Шүүхийн практик судлал” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улсын дээд шүүх болон нийслэл дэх анхан, давж заалдах шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгч, Тамгын газрын дарга, судлаачид оролцож, шүүхийн практик судлалын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлага, боломжийн талаар илтгэл хэлэлцэж, санал солилцсон юм.

Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа “Хууль тайлбарласан ижил, төстэй тогтоолыг тодорхойлох арга зүй” илтгэлдээ шүүхийн шийдвэрийн үндэслэл (ratio decidendi)-ийг тодорхойлох арга зүй, ач холбогдол, шийдвэрт тусгагдсан шийдвэрлэх бус үндэслэл (obiter dictum)-ийн ойлголт, практик болон эдгээрийг ялгахад анхаарах асуудал, эрх зүйн үр дагаврыг онцоллоо. Мөн Улсын дээд шүүхийн жишиг тогтоосон тогтоолыг цахим санд эх сурвалжийн ач холбогдлоор төрөлжүүлж бүртгэх, арга зүйн хувьд жишиг тогтоосон тогтоолыг сонгох, хэрэглэх нэгдмэл ойлголттой болох болон жишиг тогтоосон зарим тогтоолыг баримтлах үндэслэл, эрх зүйг дэлгэрүүлэн хөгжүүлэх саналыг дэвшүүллээ. Илтгэлтэй холбогдуулж жишиг тогтоосон тогтоолыг хэрхэн сонгох, практик судалгаа хийхэд тулгамдаж буй асуудлын талаар шүүгчид байр сууриа илэрхийлэв.

“Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоо ба практик судлал” сэдвээр Улсын дээд шүүхийн Шүүхийн практик судлалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хууль зүйн доктор (Ph.D) М.Хатанзориг илтгэл хэлэлцүүлсэн юм. Шүүхийн практик судлал нь нийгмийн эрх зүйн ухамсар, соёлыг илэрхийлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зэрэг ач холбогдолтойг тэрбээр онцлоод шүүхийн шийдвэрийн хууль зүйн ажиллагаа, үр дүн, үр дагаврыг судлах талаар дэлгэрүүлж мэдээллээ.

Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр шүүхийн шийдвэрийн цахим санг ашиглаж байгаа өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг “Шүүхийн шийдвэрийн цахим санг хөгжүүлэх боломж, чиг хандлага” илтгэлдээ дурдаад, цахим санг хөгжүүлэх шаардлага, олон улсын чиг хандлагын талаар мэдээллээ. Шүүхийн шийдвэрийг судалгааны эргэлтэд оруулахад шүүгч, хуульч, иргэдийн тус бүрийн хэрэгцээнд тохирсон хайлт шүүлтийн систем бүрдүүлэх, шүүхийн шийдвэрийг судалгааны эргэлтэд оруулах шүүхийн их өгөгдлийн сан бүрдүүлэх, хиймэл оюун ухаан ашиглах суурийг одооноос эхлэн тавих, шүүхийн цахим номын санг бүх талын эх сурвалжийн түвшинд хөгжүүлэх талаар танилцуулсан юм. Илтгэлтэй холбогдуулан цахим сан, системийг хөгжүүлэхэд шүүгч, хуульчдын саналыг тусгаж байгаа эсэх, мэдээллийн баазаа хэрхэн бүрдүүлэх талаар шүүгчид тодруулж, саналаа хэлэв.

Анхан, давж заалдах шатны шүүх дэх практик судлалын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар Нийслэлийн Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Б.Мөнхбат илтгэл хэлэлцүүллээ. Анхан шатны шүүхэд шийдвэрлэсэн хэргийг давж заалдах шатны шүүх хэрхэн шийдвэрлэж байгаа болон бусад шүүхийн шийдвэр, сургалтаас практик судалгаа хийж байгаа одоогийн нөхцөл байдлыг тэрбээр танилцуулаад, шүүхийн шийдвэрийг дата болгон боловсруулж цахим санд төвлөрүүлэх, судалгаа хийх бүтцийг Тамгын газарт бүрдүүлэх саналаа олон улсын жишигтэй уялдуулж тайлбарлалаа. Анхан шатны шүүхэд ажлын ачааллаас шалтгаалж практик судлах боломж хомс байгааг шүүгчид дурдаж баг бүрдүүлж судалгаа хийхийн ач холбогдлыг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.

Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд шүүхэд ашиглаж болох “ШП систем”-ийг хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан юм. Эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхэд ашиглаж болох бүх хууль, гарын авлагыг системчилсэн байдлаар бүрдүүлсэн бөгөөд хэрхэн хөгжүүлж байгаагаа мэдээлэв.

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр шүүхийн шийдвэр нь орчин үеийн эрх зүйн шинжлэх ухааны үндсэн эх сурвалжид тооцогдох болсныг онцлоод монгол шүүгчдийн оюуны бүтээл болох 380,000 шүүхийн шийдвэрүүдийг судалгааны эргэлтэд оруулж, улмаар хиймэл оюун ухааныг ашиглан боловсруулснаар шүүн таслах ажиллагааг технологийн шинэ түвшинд зохион байгуулж болохыг олон улсын жишигт үндэслэн тайлбарласан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.