Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Канвонь залуучуудын олимпод оролцох бүрэлдэхүүн тодорчээ

БНСУ-ын Канвонь мужид энэ сарын 19-нд залуучуудын өвлийн IV олимп эхлэх гэж байна. Нийт 12 хоног үргэлжлэх цагаан олимпод нийт 79 улсын 15-18 насны 1,900 тамирчин наян нэгэн багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Манай улсаас залуучуудын өвлийн олимпын түүхэнд хамгийн олон буюу 12 тамирчин оролцох эрхээ авч, бэлтгэлээ базааж байна.

Тодруулбал цанын спортын төрөлд олон улсын хэмжээний мастер Т.Өсөх-Ирээдүй, А.Хүслэн, Ж.Уянга, Н.Нандинцэцэг нар эрэгтэйчүүдийн 10 км, эмэгтэйчүүдийн таван км зайд болон 4х3 холимог буухиа төрөлд хурд сорих аж.

Уулын цанын төрөлд монголчууд анх удаа өвлийн олимпод оролцохоор болсон. Тодруулбал жиант слалом болон слалом төрөлд М.Манлайжав, Х.Халиун нар эх орноо төлөөлөх юм.

Биатлоны төрөлд Б.Сүхбат, Б.Тэмүүжин, Т.Амарсанаа, Х.Эрдэнэтунгалаг, О.Оюун цолмон, Д.Нямсүрэн нар Канвоны цасан замд цэцээ сорихоор бэлтгэлээ базааж байна. Биатлончид олимпын бэлтгэлээ Германд хийж байгаа бөгөөд энэ сарын 14-нд Канвоньд очихоор төлөвлөжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.