Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ИЗНН: Гадаадын хөрөнгө оруулалтыг ярих гэж байгаа бол татварын орчин, хүнд суртал, төрийн бодлого тогтвортой байх эсэх тухай асуудлыг хөндөх ёстой

ИЗНН-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар ИЗНН-ын дарга Б.Батбаатар, тус намын даргын эдийн засгийн зөвлөх Д.Амгалан, Т.Чинбат нар мэдээлэл хийлээ.

ИЗНН-ын дарга Б.Батбаатар: "ИЗНН шударга ёс, эрх чөлөө, байгаль орчин, иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллаж ирсэн. ИЗНН сарын өмнө хуралдаж, дүрмэндээ өөрчлөлт шинэчлэлт хийсэн. ИЗНН өмнө нь ч одоо хулгайчгүй нам байсаар ирсэн. ИЗНН аль ч цаг үед олон түмний, ард түмний тайз байх болно. Эх орноо гэсэн сэтгэлтэй иргэн бүрийг энэ тайзан дээр гарч ирж оролцохыг уриалж байна. Өнөөдөр УИХ дээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж байна. Үүн дээр ИЗНН тодорхой байр суурийг  илэрхийлж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт бол эдийн засгийн, эрхзүйн, тусгаар тогтнолын тухай хууль. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль Монголд ус агаар мэт хэрэгтэй.

Энэ хуулийн төслийг оруулж ирж байгаа, уг хуулийн төслийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн улс төрийн тоглоом болж, нийгмийг талцуулж хувааж буйг ИЗНН хүлээн зөвшөөрөхгүй.

Ч.Хүрэлбаатар сайдын санал оруулж ирсэн төслийг хардаж байгаа. Өмнө нь гурван ч удаа УИХ-д орж ирж буцаагдсан төсөл. Дахиад орж ирж байна. Уг хуулиар далимдуулж унасан нэр хүндээ өсгөх, хуулиар “шоу” хийсэн байдлаар оруулж ирж байгаа нь зохисгүй юм. Энэ хаврын чуулганаар энэ хууль батлагдана гэдэг нь ч эргэлзээтэй. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, эдийн засгийн өөрчлөлт ус агаар мэт дутагдаж байгаа өнөө үед өөрсдийн нэр хүндийг өсгөх олон түмнийг хувааж талцуулан, иргэдийн дэмжлэгийг авах гэсэн сонирхол болгож болохгүй юм. ИЗНН гадаадын хөрөнгө оруулалт дээр өөрийн гэсэн бодлоготой. Үүнийг цэвэр эдийн засгийн аргаар шийдэх ёстой гэж үздэг нам.

ИЗНН-ын эдийн засгийн зөвлөх доктор Д.Амгалан: Хөрөнгө оруулалтын тухай хууль Монгол Улсын эдийн засагт ахиц үзүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, Монголын эдийн засгийн валютын урсгалыг татах асуудлыг хөндөн ярих ёстой байтал асуудлын эрэмбийн хувьд хойгуурх зүйлийг хоёр нам улс төр болгож ярьж байгаа нь эдийн засгийн асуудлыг шийдвэрлэнэ гэхээсээ илүүтэй улс төрийн өнгө аястай харагдаад байна. Магадгүй сонгууль дөхсөнтэй холбоотой байх. Гадны хөрөнгө оруулагч орж ирэх босгын асуудал бол эрэмбийн хойно байгаа асуудлын нэг.  Хөрөнгө оруулалттай шууд хамааралгүй газрын асуудлыг хөндөж нийгмийг талцуулж байна.

Уг нь гадаадын хөрөнгө оруулалтыг ярих гэж байгаа бол татварын орчин, төрийн хүнд суртал, төрийн бодлого шийдвэр тогтвортой байх эсэх, энэ нь хөрөнгө оруулагчдад хэрхэн нөлөөлдөг тухай асуудлыг хөндөх ёстой юм. Хөрөнгө оруулалтын хувьд Монгол Улс ямар бодлого барьж байгаа, аль салбартаа хөрөнгө оруулалт татах, татвар чөлөөлөлт юу хийгдэх вэ, уул уурхайн салбараас гадна эдийн засгаа солонгоруулах бодлогыг гаргаж ирчихээд уялдуулж хөрөнгө оруулалтыг татах ёстой. Манай улс бизнесийн таатай орчин, бизнесийг хамгаалдаг байдлаар улс орнуудаас хойгуур яваа. Хөрөнгө оруулалтын тухай хууль нь эдийн засагт ирэх үр өгөөж, ард түмний амьжиргаанд нөлөөлөх нөлөөлөл, улс орон руу валютын урсгалыг ямар хэлбэрээр татах уу, яаж нэмэгдэх вэ гэдэг нь чухал. Түүнээс биш нийгмийг талцуулж улстөржүүлдэг сэдэв биш.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.