Уншиж байна...
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнаЗарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурнаСүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношилгооны технологиор өргөжүүлнэОнцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголооЯпоны Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэУлаанбаатарт 8 хэм дулаан байна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Ганц би биш олон ажилтан авдаг гэж ойлгодог

             Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Ганц би биш олон ажилтан авдаг гэж ойлгодог

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Монголросцветмет” ТӨҮГ-т ажиллаж байхдаа хүүхдүүдийнхээ төлбөрийг үйлдвэрээс төлүүлсэн баримт зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Тэрбээр  өнөөдөр /2020.10.26/ өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалтай холбоотойгоор тайлбар мэдээлэл хийлээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:

-“Монголросцветмет” ТӨҮГ бол улсын төсөвтэй ямар ч хамаагүй, ашгийн төлөө байгууллага байдаг. Та бүхний сонирхож байгаа журам нь “Монголросцветмет” ТӨҮГ-т 2000 оны эхэн үеэс хэрэгжиж эхэлсэн. Уг журамд компанийн гүйцэтгэх удирдлага, менежментийг урамшуулж, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх гэсэн заалтуудтай. Хэрэв компани ашиггүй ажиллаж, зорилтот түвшиндээ хүрэхгүй бол энэ урамшуулал, хөнгөлөлтийг олгодоггүй. Тэр ч утгаараа 2012 оноос таван жилийн хугацаанд “Монголросцветмет” ТӨҮГ ашиггүй ажиллаж, энэ урамшууллыг олгож байгаагүй. Би 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд гэрээ байгуулж, томилогдон ажилласан. Би өмнө нь “Монголросцветмет” ТӨҮГ-т 1999 оноос ажиллаж байсан. Дунд нь нэг жил гаруй хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж байсан. Ер нь “Монголросцветмет” ТӨҮГ шилэн дансны хуулийг маш сайн хэрэгжүүлж байгаа гэж бодож байна. Одоо яригдаж буй баримтыг 2019 онд нээлттэй мэдээлсэн байсан. Өнөөдөр миний хашиж буй албан тушаалтай холбоотой цацагдсан байх. Өндөр урамшуулал, цалин мөнгө өгснөөр Төрийн өмчийн удирдлагаас зөрүүлээд, компанийн менежментийг зөв хийж, ашигтай ажиллуулах, улсад төлдөг татвар, ногдол ашгийг нэмүү байлгахад авч буй арга хэмжээ гэж үздэг. Тодорхой журам, хөдөлмөрийн гэрээнд заасан байдаг. Би хувь хүнийхээ үүднээс болохгүй зүйл хийгээгүй. Энэ бол бүрэн нээлттэй байсан мэдээлэл. “Монголросцветмет” ТӨҮГ нь 2019 онд түүхэндээ хамгийн өндөр ашигтай буюу 34.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Ганц би биш олон ажилтан авдаг гэж ойлгодог.

Журамд сургалтын төлбөрийн хөнгөлөлт, орон сууцны хөнгөлөлт байсан. Тухайн үед Бор-Өндөрийн ажилчид орон сууцаа хувьчилж авч байсан. Миний хувьд сургалтын төлбөрөөс өөр урамшуулал байхгүй. Мөн эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдах мөнгөн урамшуулал байсан” гэв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Монголросцветмет” ТӨҮГ-ийн газрын орлогч захирал, Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор тус тус ажиллаж байжээ.

Б.АНХМАА

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.