Уншиж байна...
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдлөөОрбитод усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн үндэсний нээлтийн арга хэмжээ боллооИхэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллааЕрөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзавА.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах боломжийг судалъяCOP17: Олон талт хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх сургалт эхэллээИхэнх нутгаар салхи шуургатай байнаДулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэНөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байнаУЕПГ: Нэгдүгээр сард 551 мянган зөрчил бүртгэгджээА.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулнаУлаанбаатарт -9 хэм хүйтэн байнаЖ.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг Нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстой
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гадаад бодлого дэлхийн улс орнуудыг татаж чадлаа

Манай улсын олон талт, тэнцвэртэй гадаад бодлогын үр дүн эхнээсээ гарч байна. Аялал жуулчлалын салбарт 2023 оноос сэргэлт ирж, ирэх жилүүдэд жуулчдын тоо улам их болно гэсэн статистик гарч байгаа.

   Цагтаа  эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч, гадны хөрөнгө оруулагчдыг татаж дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан үе бий. Тэгвэл түүнээс хойш өнөөдрийнх шиг олон улсын анхааралд орж байсангүй. Энэ удаад олон талт, тэнцвэртэй гадаад бодлогын үр дүн, аялал жуулчлалын сэргэлт нь дахин хараа булааж эхэллээ. Энэ нь дотооддоо Засгийн газар тогтвортой засаглаж, олон талт бодлого хэрэгжүүлсний үр дүн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш гурван жилийн хугацаа өнгөрч байна. Дунджаар 1.5 жилийн настай байсан Засгийн газрын тогтвортой ажиллахдаа цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг амжилттай давж, гадаад харилцаагаа тэлж, эдийн засаг, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхээр мэрийж байгаа. Өмнөх Засгийн газрууд үргэлж улс төрийн болоод дотоод асуудалтайгаа зууралдсаар хамаг хугацаагаа бардаг байв. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гадаад бодлого тасралтгүй үргэлжилж, тэлсэн үр дүн харагдаж байна. Зөвхөн улс төрийн харилцаа, хамтын ажиллагаа бус эдийн засгийн болон аялал жуулчлалаар гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжив. Товчхондоо энэ гурван жил гадаад бодлогоо солонгоруулах чиглэлд чамлахааргүй ажиллажээ. Хамгийн сүүлд л гэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганд амжилттай оролцоод ирлээ. Чуулганд оролцох үеэрээ сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хот төлөвлөлт, цахим хөгжил, мэдээллийн технологи, аялал жуулчлал, олон улсын маркетингийн хамтын ажиллагааны чиглэлээр 30 гаруй уулзалт хийсэн. Энэ үеэр нэг сумаар хоёр туулай буудаж аялал жуулчлалаа сурталчлах “Go Mongolia” арга хэмжээг зохион байгууллаа. Зөвхөн энэ удаад ч бус Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаад улс орнуудад хийсэн албан ёсны айлчлал бүрийнхээ үеэр эх орондоо  жуулчдыг татах яриа хэлэлцээрийг үр ашигтай хийсээр ирсэн юм. Үр дүнд нь 2023 онд Монгол Улс анх удаа 650 мянга жуулчин хүлээн авч, улсын төсөвт 3.8 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн. Энэ мэтээр Монгол Улсын солонгорч буй гадаад харилцаа бүр үр дүнгээ өгч байгаа юм. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн гурван жилд Ерөнхий сайдын гаднын улс оронд хийсэн албан ёсны айлчлал улсынхаа гадаад бодлогын өргөжүүлэхэд хэрхэн үр дүнгээ өгснийг товчлон дурдъя.

Япон: Хөшигийн хөндийд шинэ хот байгуулахад хамтрахаар болов

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн анхны айлчлал манай гуравдагч хөрш Япон улс байлаа. Эхний айлчлалын үр дүнд Хөшигийн хөндийд шинэ хот байгуулахад хамтран ажиллах санал нааштайгаар шийдэгдсэн юм.

Сингапур: Транзит тээвэр, аялал жуулчлалын салбарт тус улсын туршлагыг нэвтрүүлнэ

Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ажлын хүрээнд транзит тээвэр болон аялал жуулчлалыг татах чиглэлд Сингапур улсын туршлагыг нэвтрүүлэхэд онцгой анхаарч байна.

Герман: Дэд бүтцийн томоохон төслүүдэд хамтрах эхлэл тавигдлаа

     Өмнөговь аймагт баригдаж байгаа Тавантолгой цахилгаан станц, Дулааны V цахилгаан станц болон газрын ховор элемент, зэс боловсруулах үйлдвэр барих төсөлд хамтран ажиллах эхлэлийг тавилаа. Газрын ховор элементийг хамтран үр ашигтай олборлох төслүүд нэг алхам урагшлав. Технологийн энэ эринд газрын ховор элемент нь компьютер, гар утас, цахилгаан автомашины үйлдвэрлэл гээд дэвшилтэд технологийн үндсэн түүхий эд болоод байгаа билээ.

БНСУ: Орхоны хөндийд байгуулах шинэ хотын төсөлд хамтарна

Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах саналыг солонгосчууд таатай хүлээн авлаа. Орхоны хөндийд байгуулах шинэ хотын төсөлд  БНСУ  хамтран ажиллахаар болсон юм.

Монголд зочлох жилийн хүрээнд БНСУ болон зарим улсын иргэдийг визээс чөлөөллөө.

Айлчлалын хүрээнд Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулахад чиглэсэн соёлын контент үйлдвэрлэх талаар БНСУ-ын аялал жуулчлалын тэргүүлэх аж ахуйн нэгжүүдтэй хамтран үр дүнтэй ажиллаж байна.

АНУ: Хоёр улсын хооронд шууд нислэгтэй болно

Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг байгуулж Монгол Улс, АНУ-ын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэхээр болсон юм. Манай Улс АНУ-тай сансар судлалын чиглэлээр хамтран ажиллах, англи хэлний багш бэлтгэх, газрын ховор элемент олборлоход хамтран ажиллахаа илэрхийлсэн билээ.

ОХУ: Бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв

2022 онд  Ерөнхий сайд ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулганд оролцлоо. Шинэ сэргэлтийн бодлогын боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн хөгжлийн төслүүдийн талаар танилцуулж, Монгол Улс бүс нутгийн хэмжээнд  түншлэн ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

БНХАУ: Замын-Үүд, Эрээний боомтыг 24 цагийн ажиллагаатай болгов

2023 онд Ерөнхий сайд БНХАУ-д айлчилж, Замын-Үүд, Эрээний боомтыг 24 цагийн турш ажиллуулж байхаар тохирсон нь манай улсын импорт, экспорт, аялал жуулчлалын салбарт томоохон ахиц гарах алхам болсон.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.