Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Г.Ариунбуян: Осол гарах шалтгааныг бүрдүүлсэн буруутай этгээдээр хохирлыг барагдуулах болно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нар танилцууллаа. 

Өнөөдрийн хуралдаанаар албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Онцгой байдлын алба хаагчдын ар гэрт олгох мөнгөн тусламжийн асуудлыг шийдвэрлэжээ. Мөн осолд өртөж эмнэлэгт эмчлүүлж байгаа иргэдийн эмчилгээнд зориулсан тодорхой санхүүжилт олгох асуудлыг шийдвэрлэсэн байна. 

Гал түймэрт өртсөн 60 айлын орон сууцыг засахтай холбоотой зардал болон оршин суугчдын түр хугацаанд байрлаж байгаа түрээсийн байрны зардлыг Засгийн Газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болжээ. 

Шадар сайд С.Амарсайхан: "Зориулалтын газ тээвэрлэх автомашин мөн байсан бол яагаад бүртгэлгүй байсан бэ? Зүгээр машин очоод мөргөхөөр л суваг нь нээгдчихдэг юм уу? хаана алдаа гарсан байна зэрэг нарийн асуудлыг мэргэжлийн байгууллагууд нь тогтооно. 

Гал унтраах аврах анги орох нөхцөл яагаад бүрдээгүй байсан, зориулалтын дагуу байшин барилга баригдсан эсэх, зам хаалттай байсан зэрэг асуудлууд хөндөгдөж байгаа" гэв. 

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: "Галд өртсөн "Edu Apartment"-ын 63 айлын 198 оршин суугчдын хэвийн амьдралын горим руу шилжүүлэх буюу засвар тохижилтын асуудлыг НЗДТГ шийдвэрлэнэ. Харин тухайн иргэдийг түр байрлуулах түрээсийн зардлыг 1.4 тэрбум төгрөг гэж тооцсон. Энэ зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргана. НЗДТГ-аас байр түрээслэгч компаниудтай хамтарч иргэдтэй зөвшилцөөд хаана байр түрээслэх асуудлыг шийднэ. Харин ослын эцсийн дүгнэлт гараагүй байна. Ямартай ч осол гарах шалтгааныг бүрдүүлсэн буруутай этгээдээр хохирлыг барагдуулах болно" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.