Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ИЗНН-ын дарга Батын Батбаатар: МАН, АН-аас бусад 35 намыг нэгдэхийг гуйж байна

ИЗНН-ын дарга Батын Батбаатар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэрээр МАН, АН-аас бусад улс төрийн 35 намыг нэгдэхийг хүсч байна гэсэн улс төрийн цочир мэдэгдэл хийв.

ИЗНН-ын дарга Батын Батбаатар хэлэхдээ: Иргэн хүнийхээ хувьд надад нэг гуйлт байна. МАН, АН-аас бусад улс төрийн 35 намаас хүсэх нэгэн гуйлт байгаа юм. Улс төрийн 35 намыг нэгдэхийг хүсч байна. Энэ бол өнөөдөр миний хэвлэлийн хурал хийх гэсэн үндсэн шалтгаан. Өнөөдрийн миний хэвлэлийн хурал ингээд өндөрлөж байна” гэсэн юм.

Улс төрийн намуудад яагаад нэгдэх хүсэлт гаргаж байгаа вэ гэсэн асуултад “Энэхүү хүсэлтийг улс төрийн 35 намд би өөрийн биеэр хүргэж өгнө.  Өмнө нь улс төрийн намууд гурав, гурваараа багц болж нийлж нэгдэж явлаа. Үр дүн хаана байна вэ. Үр дүн гараагүй. Өнөөдөр ганцхан зүйлийг бүгдээрээ ойлгосон. Солихоос өөр зам үгүй.  35 нам нэгдэж байна гээд та бүхэн төсөөлөөд бод доо. Нэг удаа улс төрийн намаа, хувь хүний эрх ашгаа хойш  нь тавиад бүгдээрээ нэгдэцгээе. Ийм л шалтгаан бий” гэв.

Тэрээр хэлэхдээ “Хувь хүний эрх, намынхаа эрх ашгийг хойш нь тавьж чадвал болохгүй зүйл үгүй. Бүгдээрээ өөрсдөөсөө асуугаад, бодоод нэг үзээрэй. 35 нам нэг боллоо гээд төсөөлөөд бодоод үз дээ гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.