Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ИЗНН-ын дарга Б.Батбаатар улс төрийн 35 намын удирдлагыг дугуй ширээний уулзалтад урьлаа

Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-ын дарга Б.Батбаатар өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хурлын эхэнд тэрбээр "Өнөөдрийн байдлаар Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас мэдээлснээр манай улсад цас зудын байдал байгалийн гамшгийн хэмжээнд хүрсэн байна. Эрдэнэт хүний амь нас эрсдэж, байгалийн гамшигт өртөж амь насаа алдсан хүний ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж байна.

Цаг үеийн бэрхшээлийг монголчууд бид нэгдэж байж ард нь гардаг. Тиймээс энэ хэцүү цаг үед нэгдэж бие биедээ туслахыг уриалж байна гэлээ.

Үргэлжлүүлэн, "Миний бие өнгөрсөн хоёрдугаар сарын 5-нд хэвлэлийн хурал зарлаж АН, МАН-ын намаас бусад 35 улс төрийн намыг нэгдэхийг уриалсан. Одоогоор 15 намын удирдлагатай өөрийн биеэр уулзсан. Тэднээс 10 орчим нам нь нэгдэж хамтрахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс хоёрдугаар сарын 21-нд буюу нөгөөдөр 11:00 цагаас дугуй ширээний ярилцлагад улс төрийн 35 намын удирдлага болон төлөөллүүдийг урьж байна.

Мөн Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-нд энэ хурлыг зохион байгуулахад танхимаар хангаж өгөх хүсэлт тавьсан. Өнөөдөр хариу нь гарна. Энэ хүсэлт маань бүтэхгүй бол өөр газар хайж олно.

Дугуй ширээний ярилцлагыг ил тод нээлттэй хийнэ. Гэхдээ хэвлэлийнхэнд хаалттай болно. Харин тус дугуй ширээний ярилцлагаас гарсан мэдээллийг оролцсон улс төрийн намын удирдлагууд өөрсдөө мэдээлэл хийх бүрэн эрхтэй" гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.