Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Сонгуулийн тухай хууль, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөв

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон анхаарах зарим асуудал, онцлох зохицуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр аудитор, сэтгүүлчдэд ээлжит мэдээлэл, сургалт хийлээ.

      Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн референт Б.Нямсүрэн нар “Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлж бүртгүүлсэн улс төрийн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээг хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргах” аудит гүйцэтгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хуулийн зохицуулалтын талаар мэдээлэл өглөө. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон онцлог зохицуулалт, сонгуулийн мөрийн хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага, хугацаа зэрэг асуудлаар мэдээлж, аудиторуудын асуултад хариулав.

     Орон нутгийн сэтгүүлчдийн “Мэдэх эрх” уулзалт, зөвлөгөөнд “Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, нэр дэвшигчдийн сурталчилгааны үед анхаарах асуудлууд” сэдвээр Сонгуулийн ерөнхий хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өгсөн юм. Хуулийн онцлох зохицуулалт, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа нэвтрүүлэхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл, тодруулга өглөө. Уулзалт, зөвлөгөөний үеэр Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн С.Шаравдорж сонгуулийн үйл явцыг иргэдэд хүргэхэд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн гүйцэтгэх үүргийг онцолж, тулгамдаж буй асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.

     Сонгуулийн ерөнхий хорооноос Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран “Сонгуулийн тухай мэдээллийг хэрхэн сурвалжлах вэ” сэдэвт сургалт зохион байгуулж, Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн референт Б.Нямсүрэн хуулийн зохицуулалт, 2024 оны сонгуулийн онцлог, үйл явцын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулав. Мөн 2020 оны сонгуулиар хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн ажилласан, мэдээлэл бэлтгэхдээ анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч ажиллав.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.